Tuesday, March 26, 2013

Дэлхийн Ус, Цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний алба хамтран энэ сарын 23 ны өдөр Дэлхийн Ус, Цаг уурын өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Хөгжөөнт буухиа”, “Cornhole”, “Дартс” тэмцээнүүдийг зохион байгуулсан. Нийт 17 байгууллага орцсоноос багийн дүнгээр тэргүүн байранд 8-р цэцэрлэг, дэд байранд Эрүүл мэндийн газар, гутгаар байрыг Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ  тус тус эзэлсэн бол тусгай байранд Баруун-Урт сумын ЗДТГ, Хадгаламж банкны 2 дугаар баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Мөн оролцсон бүх багуудад талархал гардууллаа.

No comments:

Post a Comment