Friday, October 28, 2016

Ургах наран зочид буудал

Байршил: Баруун-Урт сумын төвд байрлах ургах наран зочид буудал. УБ хотоос 560 км, аймгийн төвд байрладаг.

Хүчин чадал: Нэг ээлжиндээ 12 хүн хүлээн авах хүчин чадалтай,  20-30 хүний багтаамжтай тохилог зоогийн газартай. 

Баруун-Урт сум
Урган наран зочид буудал
Утас: 70518285, 94788800



Чандмань 2 зочид буудал

Байршил: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв байрлах Чандмань 2 зочид буудал УБ хотоос 780 км, аймгийн төвөөс 220 км-т байрлана. 

Хүчин чадал: Нэг ээлжиндээ 14 хүн хүлээн авах хүчин чадалтай. 2 машины дулаан гаражтай.
Нэмэлт үйлчилгээ: Караоке.

Эрдэнэцагаан сум
Зотол өргөө ХХК
Утас: 




Friday, October 7, 2016

Сүхбаатар аймгийн хөтөч ном хэвлэгдэн гарлаа

Сүхбаатар аймгийн байгаль, түүх соёлын дурсгал, уламжлалт соёл заншил, ахуй амьдрал, ан амьтан, аяллын замнал, дуу хуур, домог зэргийг багтаасан СҮХБААТАР АЙМГИЙН ХӨТӨЧ НОМ хэвлэгдэн гарлаа.

Monday, October 3, 2016

Гангар хун жуулчны бааз

Байршил: УБ хотоос 680 км, аймгийн төвөөс 190 км, Дарьганга сумын төвөөс 10 км байрлана.

Хүчин чадал: Нэг ээлжиндээ 40 хүн хүлээн авах хүчин чадалтай,  2 хүний ортой байшин 5, 3-5  ортой тохилог монгол гэр 10, халуун хүйтэн устай шүршүүр, боловсон ариун цэврийн байгууламж,
40-50 хүний багтаамжтай ресторан, мэргэжлийн тогоочын амтат хоолоор танд үйлчилнэ.
Нэмэлт үйлчилгээ: Морин аялал, Тэмээ унах, Малчин айлд зочилох, Явган аялал.

Дарьганга сум
“Дашдангаа ХХК” ХХК
Утас: 99170299  96040696

Tuesday, September 13, 2016

Хүслийн хүслэн жуулчны бааз

Байршил: УБ хотоос 570 км, аймгийн төвөөс 9 км-т байрлана. 

Хүчин чадал: Нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах хүчин чадалтай,  2 хүний ортой байшин 3, 4-5 ортой тохилог монгол гэр 6, халуун хүйтэн устай шүршүүр, боловсон ариун цэврийн байгууламж,
20-25 хүний багтаамжтай ресторан, мэргэжлийн тогоочын амтат хоолоор танд үйлчилнэ.
Нэмэлт үйлчилгээ: Караоке, Малчин айлд зочилох, Явган аялал.

Сүхбаатар сум
Утас: 99884400

Monday, August 29, 2016

“Ганга нуурын чуулган” -2016 байгаль экологи, түүх соёл, аялал жуулчлалын өдрүүд нэгдсэн арга хэмжээ боллоо

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган-2016” нэгдсэн арга хэмжээ боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм. Эдгээр сумд нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед задран хуваагдсан түүхтэй.
Ганга нуурын чуулганы үеэр жороо болон хос морьтны үзүүлбэр, марзай дуудах, дэл засах гэх мэт Дарьганга адууны соёлыг танилцуулах үзүүлбэрүүд, нутгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Дарьганга нутгийн ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт, Дарьганга дархчуудын гар урлал, гэр буулгах, шинэ нутаг сонгох, гэр барих, нүүдэл тосох, шинэ нутагтаа идээ будаа өргөх зэрэг НҮҮДЛИЙН ЁСОН гэхчлэн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагддаг билээ. 
Энэ удаагийн Ганга нуурын чуулганы онцлох нэг зүйл нь Ганга нуур ширгэж байгаа энэ цаг мөчид “Ганга нуурын дуудлага” ард иргэдийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан явдал юм. Хэлэлцүүлэгт  сум орон нутгийн удирдлагууд, Сүхбаатар нутгаас төрж гарсан эрдэмтэн докторууд, тэдний урилгаар ирсэн эрдэмтэд хүрэлцэн ирж нутгийн иргэдттэй санаа оноогоо хуваалцаж, цаашид хэрхэх талаар зөвлөлдсөн нь цагаа олсон чухал арга хэмжээ байлаа. Жишээ нь: ард иргэдээс Ганга нуурын лаг шаварыг тодорхой түвшинд авах, салхин дээд талаар талын цагаан дэрс тарих, хашаа хамгаалалтыг сайжруулах, малын хөлөөс бүрэн чөлөөлөх, ундарга сайтай гүний худаг гаргаж нуурыг усаар тэтгэх, олон нийтийн дунд хандивын данс аялуулах зэрэг авууштай олон сайхан санаа гарч байсан юм.

Ганга нуурын чуулган-2016 нэгдсэн арга хэмжээнд багийн дүнгээр Дарьганга сум нэгдүгээр байр эзэлж, дэд байранд Халзан сум, гутгаар байранд Асгат сум шалгарлаа. 

Wednesday, May 18, 2016

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудад стантартын хяналт шалгалтыг хийлээ

Аймгийн Засаг даргын 2016 оны А/117 тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг шалган дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтыг зохион байгуулсан. Ажлын хэсэгт Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, ахмад Б.Баярсайхан, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Ариунболд, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Амарбат, н.Мөнхнаран, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал нар  орж ажилласан. Шалгалтаар Түмэнцогт сумын 3 дэн буудал, Эрдэнэцагаан сумын 4 зочид буудал, Баруун-Урт сумын 10 зочид буудал хамрагдсан бөгөөд шалгалтын явцад зочид буудлуудад урсгал засвар хийх, ор дэвсгэрийн давууг 3 ээлж болгох, гал унтраах хэрэгслийг сольж давхар бүрт байрлуулах, гэрлэн хаяг солих, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг зөрчил дутагдал гарч, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаарлага өгч ажиллаа.

Thursday, March 31, 2016

АЙ ТИ ЭМ-2016" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2016 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд "Ай Ти Эм-2016" буюу "International Travel Mart - 2016" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн TOM үзэсгэлэн төдийгүй аялэл жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бутээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бнзнесийн төрөл бүрийн боломжийг бурдүүлж өгдөг.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна.
Үзэсгэлэнд Дорноговь,Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Завхан, Ховд Говьсүмбэр, Увс, Булган, Дундговь, Говь-Алтай зэрэг 18 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг 289 аж ахуйн нэгж, байгууллага, ОХУ. БНХАУ-ын 140 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.
Үзэсгэлэн энэ ажил анх удаагаа  3-н өдөр үргэжлчилсэн бөгөөд  энхний өдөр нийтэд хаалттай болж зөвхөн оролцогчид болон урилга, мандаттай мэргэжлийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 18OO гаруй, сүүлийн 2 өдөр нийтэд нээлттэй болж 8000 гаруй хүн үзэж сонирхсон байна. 
Ай Ти Эм – 2016 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар аймаг орон нутгаа сурталчилан оролцсон бөгөөд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Мөнххаан сумын эсгий эдлэл урлаач Цээсүрэн, Халзан сумын эсгий эдлэлийн урлаач Өлзийсайхан нарыг оролцуулсан.

Энэ жилийн үзэсгэлэнгийн түнш аймгаар Дорноговь аймаг ажиллаж, 2017 оны түнш аймгаар Ховд аймаг сонгогдлоо.  

Friday, January 29, 2016

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд оролцлоо

Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Соёл, биеийн тамир, радио телевиз, аялал жуулчлалын товчоотой Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд Сүхбаатар аймгийн загвар өмсөгчид, уран зураачид, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдаа эрхлэгчид, Жаахан шарга театр гэсэн нийт 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 дэх жилдээ оролцлоо. Мөн энэхүү арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотоос төлөөлөгчид оролцсон юм.


Мөнгөн өвлийн найр арга хэмжээ гурав хоног үргэлжилсэн бөгөөд Сүхбаатар аймгийн зураачид Хөх дорно зотон тосон зургийн үзэсгэлэн, загвар өмсөгчид Бүх орны зуравдугаар хугацааны үзэмчин хундагат монгол үндэстний өвлийн улиралын хувцас загварын шоу, Жаахан шарга театрын хамт олон хамтарсан тоглолт, Худалдаа аж үйлдвэрийн танхим үндэсний үйлдвэрлэлээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж амжилттай оролцсон.