Wednesday, November 22, 2023

Наадаан ресорт

 
 
Бид 2008 оноос хойш мод үржүүлэх, жимс жимсгэнэ тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 10-н жилийн хугацаанд чацарганы 10га, жимс жимсгэнэ, гоёлын болон хашлага чимэглэлийн 8000 орчим мод тарьж ургуулсан байна. 
Уг компанит ажлын сүүлийн шат болох ресорт, ресторан, саун бүхий цогцолбороо бүтээн байгуулж 2018 оны 7 дугаар сард нээлтээ хийсэн. Тус цогцолбор нь 24 өрөө, 50 ортой зочид буудал, 40-50 ортой гэр байшин, нэг ээлжиндээ 70-80 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторан, амралтын өрөө, саун гэх мэт үйлчилгээг үзүүлэх болно.
Бид жилийн 4 улирал үйлчилгээ үзүүлэх болсноо дуулгахад таатай баина.

Наадаан ресорт хаяг:
Сүхбаатар
аймаг, Баруун-Урт сум. Аймгийн төвөөс 3-км. ЦайртМенерал ХХК явах замд байрладаг.

Холбоо барих утасны дугаар: 75776767
 


 

 

 




 

Monday, July 17, 2023

ДАРЬГАНГА зочид буудал

Дарьганга зочид буудал нь нэг дор 90 гаруй зочдыг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд стандарт болон люкс, гэр бүлийн гэсэн сонголттой 43 өрөөтэй. Зочдын тав тухтай байдлыг хангасан өрөө бүрт халуун хүйтэн ус, юнивишний 164 сувагтай телевиз, утасгүй интернет, 24 цагийн харуул хамгаалалт, автомашины дулаан граш, ил зогсоолтой ба ази европ болон монгол хоолны сонголттой тав тухтай ресторан, сүүлийн үеийн болон хуучны хит болсон 7000 гаруй дууны сонголттой караоке, гэр бүлийн саун гэх мэт үйлчилгээтэй. Мөн 150-240 хүн хүлээн авах тайз дэлгэц тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хурим найр, хүлээн авалтын цэлгэр том заалтай.

Холбоо барих утас: 77413333,






 

Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас "ИРЛЭЭ, ЯВЛАА, ЦЭВЭР" аянд нэгдэхийг уриалж байна.

 Бид хариуцлагатай аялагчид 



Monday, January 2, 2023

"Талын нар" шинэ оны анхны нар харах аялал

 Аялалд 1200 гаруй хүн оролцсон. Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 8 минутанд  мандаж цугларсан олонд халуун дулаан энерги өгсөн юмаа. 

Арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Биеийн тамир спортын газрын хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.