Thursday, November 29, 2012

Байгаль хамгаалагч

-    Соронзон толгой ХХК-ийн хайгуулийн талбайд БОХУБ Ж.Батцогт, сумын хэсгийн төлөөлөгч Ойдовцэрэн нарийн хамт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тус сумын нутагт бага хэмжээний талбай эзэмшдэг боловч орон нутгийн зөвшөөрөлгүйгээр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэж байсныг таслан зогсоов. Холбогдох баримт бичгийг бүрдүүлж орон нутагт авчирч өгөх үүрэг өгсөний дагуу  хоногийн дотор баримтыг хүлээн авч зөрчлийг арилгуулсан.
-    БОАЖГ-ын ан амьтан хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, ахлах мэргэжилтэн Н.Мөнхбаатар, мэргэжилтэн Ш.Нямхүү нарын хамт Дэлгэрхаан уулын орчимд 30 орчим аргаль хонь, 2 хурга, Зараагийн ууланд 15 аргаль байснаас 1 хурга нийт 47 тооны аргаль тоолсон.
-    Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 28 өдрийн А-131 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын дагуу Агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг сумын төвийн хэмжээнд зохион байгуулж ажилласан. Нийт 6 албан газрын 6 уурын зуух, 259 автомашин, 356 өрхийг хамруулж ажиллаа.
-    Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн газар байрладаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын савыг байрлуулж, тогтоосон цэгт хог хаягдлыг хаях зөөх, цэвэр орчин бүрдүүлэх талаар үүрэг өгч ажилласны дүнд бүх албан газар аж ахуйн нэгж байгууллагууд хогийн сав байрлуулан ашиглаж хэвшээд байна.
-    Тус сумаас баруун хойш 137 км-т оторын нутаг болох Хэнтий аймгийн Тарганы уулын зүүн энгэрт гарсан түймэрт хоёр машинтай, 21 хүний бүрэлдэхүүнтэй групп очиж түймэр унтраах ажилд оролцсон.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

No comments:

Post a Comment