Thursday, November 29, 2012

Байгаль хамгаалагч

-    Хууль бус ан агнуур зэвсэг нэгдсэн арга хэмжээг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаатай хамтран зохион байгуулж хэд хэдэн зөрчлийг илрүүлэн зохих хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаа. Мөн БОАЖГ-ын ан амьтан орон нутаг хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, жолооч Д.Мижиддорж аймгийн цагдаагийн хэв журмын байцаагч Оюунбадрах нарын хамт сумын 3, 4, 5-р багийн нутгаар өдөр шөнийн эргүүлийг хийж нийт 6 зөрчлийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаа.
-    Улсын хэмжээнд Агаар бохирдолтын нэгдсэн тоо бүртгэлийн судалгаанд БОХУБайцаагчаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажлын хэсэгт сумын цаг уурч, байгаль хамгаалагч миний бие оролцлоо. Судалгаанд нийт 250 айл өрх, 1 нэгдсэн халаалтын уурын зуух тоологдсон.

Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Ганбулган мэдээлэв.

No comments:

Post a Comment