Monday, January 29, 2018

Монгол үндэстний өвлийн улиралын хувцас загварын үзүүлбэрт оролцлоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасад болдог Бүх орны долдугаар хугацааны үзэмчин хундагат монгол үндэстний өвлийн улиралын хувцас загварын үзүүлбэрт Монгол улсаас Хэнтий, Сүхбаатар аймгууд амжилттай оролцлоо.

Сүхбаатар аймгийн хувьд тус арга хэмжээнд 5 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ удаагийн хувцас загварын үзүүлбэрт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож тусгай байрын шагнал хүртсэн. Мөнгөн өвлийн найр арга хэмжээний үеэр 128 бөхийн барилдаан, сур харваа, тэмээний уралдаан, фото зургийн уралдаан, үзэсгэлэн худалдаа, Хатавч хөдөө аж ахуй цом машин тэрэгний уралдаан зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм. 

No comments:

Post a Comment