Friday, October 20, 2017

Явган аялал зохион байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ЕБ-ийн 3-р сургуультай хамтран 9-р ангийн хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор Баруун-Урт суманд байрлах Голын эх рүү спорт явган аялал зохион байгууллаа. Аялалд нийт 48 хүүхэд оролцсон бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар “Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласанг тохиолдуулан хүүхдүүд маань голын эхэнд 45 ш бургас тарьж голынхоо хамгаалалтанд хувь нэмрээ оруулж, ерөнхийлөгчийнхөө зарлигийг хэрэгжүүлж ажиллаа. Хүүхдүүд маань мод тарихдаа чин сэтгэлээсээ хандаж, намрын сэрүүнийг үл хайхран халуун дулаан илчээр мод тарьж, тарьсан модоо байнга арчлан хамгаалж, услаж, хогийг цэвэрлэж байна гэж хоорондоо ярилцаж байсан нь үнэхээр бахарахууштай санагдаж байсан ажээ. 

Аялалд оролцсон бүх хүүхдэд витамин тарааж витаминжуулахаас гадна олс таталтын тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд 4 баг оролцсоноос 1, 2 байрыг шалгаруулсан бөгөөд 1-р байрыг Эрдэнэтуяа багштай анги, 2-р байрыг Жавзандулам багштай анги эзлэж мөнгөн шагналаар шагнууллаа. 

No comments:

Post a Comment