Monday, September 19, 2011

Ацан ажигана (Тvмэн зангилаа)

Монгол нэр: Ацан ажигана (Тvмэн зангилаа)
Латин нэр: Stellaria dichotoma L.
Овог Башартан - Caryophyllaceae Juss.
 Tаних шинж: Yндэс бvдvvн, бортгон хэлбэртэй, хэвтээ байрлалтай. Иш 15-30 см өндөр, vндэс орчмоосоо хэд хэдээрээ ацан салаалсан, бөмбөлөг хэлбэрийн бут. Навч 0.5-2 см урт, 1-8 /12/ мм өргөн, зvрхэрхvv-өндгөн, юлдэн юмуу шугаман, хурц vзvvртэй, махигар. Ацан салаалсан ишнийхээ vзvvрт байрласан олон цэцэгтэй ба тэр нь урт шилбэн дээр байрладаг. Юлдэн хэлбэрийн 4-5 мм, урт, хурц, захаараа сарьслаг эмжээр бvхий цоморлигтой. Дэлбээ цоморлигтойгоо тэнцvv юмуу тvvнээс 1,5-2 дахин урт. Бөөрөнхийдvv-өндгөн, цоморлигоос богино, 2-3 /4/ vрт хонхорцогтой.
Тархалт: Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Дорнод.
Ургах нөхцөл: Хээр, уулын хээр, чулуурхаг хажуу, элс, хад асганы завсарт ургана.
Ач холбогдол: Эмийн ургамал бөгөөд, vндсийг /сороол/ Сороол-4 гэсэн эмэнд орно.

No comments:

Post a Comment