Thursday, May 5, 2011

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын өдөр 2011

 Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран “Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын өдөр 2011” арга хэмжээний хүрээнд 2011 оны 04-р сарын 27-30 хооронд “Зүүн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Чойбалсан хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-ын хил залгаа аймаг хошуу, БОАЖЯам, АЖҮТөв, Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БОАЖГазар мөн Англи, АНУ зэрэг орны аялал жуулчлалын мэргэжилтэн, нийгэмлэгийн эрдэмтэн багш, судлаач тэргүүтэй зочид төлөөлөгчид, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь уг арга хэмжээний цар хүрээ, үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлж байгааг харуулж байсан юм. 
Мөн зүүн бүсийн аялал жуулчлалыг зөвлөлийг МҮХАҮТанхимтай хамтран 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дүрмээ баталлаа. Зөвлөлийн даргаар Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн Д.Батхүрэл 2 жилийн хугацаатай сонгогдсон. 
 Хэрлэн Номин бизнес төв дээр 28-29 ний өдрүүдэд “Бүс нутгийн бизнес” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, нийт 50 гаруй байгууллага, хувь хүн оролцсон. Үүнд Дорнод аймгийн бизнесийн салбараас гадна Хэнтий аймгийн Гурван нуурын жуулчны бааз, Сүхбаатар аймгийн ХАҮТанхим, зураач Ё.Бадарчийн уран зургийн үзэсгэлэн, БНХАУ-ын Хөлөнбуйр хот, ШББ хошууны бараа бүтээгдэхүүн, Улаанбаатар хотоос Дархан нэхий, Цагаан овоо, Гурванзагал, Матад, Баян-Уул сумд ороцсон. Үзэсгэлэнд оролцогчдыг шилдэг брэнд бүтээгдэхүүн /Анчир ХХК/, Шилдэг үндэсний үйлдвэрлэгч /Найнги ХХК, Самел цех, Хүүхдийн өргөө ТББ/, олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн /ШББ хошууны Зэн Жи Жай, Youneed/, шилдэг санаа, шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн /Афта ХХК/, Шинэ шийдэлт бүтээгдэхүүнээр /Буман олз ХХК/, шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн /ШББ хошууны холбооны Жин Жаоу/, шилдэг үйлчилгээтэй /Бабуб ХХК, MCS ХХК/, шилдэг үйлдвэрлэгч /Сүхбаатар аймгийн Г.Цээсүрэн/ зэрэг 8 номинацаар шалгаруулсан.

No comments:

Post a Comment