Tuesday, December 6, 2011

АГЧ ACER

Агч нь зөөлөн дулаан уур амьсгальтай орнуудад ихэвчлэн тархан ургадаг. Дэлхий дээр олон зүйлийн агч байдгаас манай оронд зөвхөн Ховил навчит агч буюу Aсer нутагшин ургаж байна. Ховил навчит агч нь Хойт Америкаас гаралтай нуурын эрэг, голын хөвөөгөөр 25 метр хүртэл өндөр ургадаг, халуун болон ганд тэсвэртэй, хүйтэнд харьцангуй өлчир байдгаараа онцлог. Агчны нэг наст мөчир нь цайвар саарал өнгийн өнгөрөөр хучигдсан, гөлгөр хүрэн холтостой, хуучин мөчир шилбэн дээр 5-5-аар цуварч байрласан байдаг. Навчны дээд талын өнгө цайвар ногоон доод талын өнгө нь илүү цайвар өнгөтэй байх бөгөөд цайвар өнгөтэй байх бөгөөд навчны орой нь шовх хэлбэртэй. Ховил навчит агч хоёр гэрт ургамал, салхиар тоос хүртэнэ. 5-р сарын сүүлчээр навчлалтаас өмнө цэцэглэх бөгөөд харьцангуй жижиг хэмжээтэй цэцэг нь урт шилбэнээс цацаг маягаар доош унжиж байрлана. Эр модны цэцэг хүрэн улаан эм модны цэцэг цайвар шаргал өнгөтэй. Цэцэглэсний дараа 5-р сарын сүүлчээр үр тогтож, намар 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр үр бүрэн боловсордог. Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ байдаг. Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ байдаг. Үр нь нэг шилбэнээс хоёр тийш хос хосоороо байрласан далавч бүхий цагаан шаргал өнгөтэй. Үрийн урт дунджаар 1 см , далавчны хамт 3 см орчим байна.
Агчийг цэцэрлэгжүүлэлтэнд тарьж ургуулах:
Агч нь харьцангуй хурдан ургаж өндөр болдог чимэглэлийн чухал мододын нэг мөн. Агчийг барилга, орон нууц, гудамж талбайн гадна талаар нэг нэгээр нь тарьдаг. Дулаанд дуртай бөгөөд хүчтэй салхины нөлөөгөөр мөчир нь салаагаараа цуурч хугарах тохиодол байдаг тул барилга байгууламжийн өмнө, цэцэрлэгт хүрээлэнд бусад моддын нөмөрт тарих нь илүү тохиромжтой.
Агчны навч гоёмсог хэлбэртэйн дээр намар гөвөгдөхийн өмнө улбар шараас дун шар өнгөтэй болон хувирах тул шилмүүст мододын өмнө тарихад өнгөний гоёмсог хослолыг үүсгэдэг байна.

Friday, November 25, 2011

Дарьганга нэрийн учир

Дарьганга сум
Эрт дээр цагт нэгэн баян айлд Ганга хүү нэртэй тугалчин зарц байжээ. Тэр айлын бух нь хүн мөргөдөг, сүрхий хялангартай, хэцүү амьтан байжээ. Нэг өдөр үнээ, тугал нь нийлэхэд хүү тугалаа хөхүүлэхгүй гээд гүйн очтол нөгөө бух мөргөх гээд ирсэн хүү зөрөх шиг болсонд тоос манараад бух унаад өгчээ.  Хүү бух үхчихлээ гэсээр өргөөд гэртээ иржээ. Ингээд хүү бухны ширийг хуу татаж, махыг нь чануулах зуураа ширийг нь сур болгон элдэж дуусав гэнэ. Үзтэл бухны хүзүүг хүү мулт алгадаж нугасыг нь тасалсан байжээ.
Гэрийн эзэн: чи одоо манайхаас яв. Харин юу хэрэглэхээ ав гэсэнд: Сайн дээл, ат, тохош өөр зүйл хэрэггүй хэмээн хариулжээ. Чингээд Гангахүү яваад өгч гэнэ. Тэр явсаар хонь услаж байгаа хүү дээр ирэв. Тэр нь Гангахүүгийн хүч үзэх гэж  зорьсон Дарьхүү мөн байв. Төлдөлгүй овооны наадам болж, гурав, дөрөв хоног үргэлжилжээ. Барилдсаар Дарьхүү, Гангахүү хоёр үзүүр түрүү булаалдахаар үлджээ. Дарьхүү барьж авуутаа дээш шидэхэд Гангахүү хавсарч аваад дээш хөөрөв. Ингээд аавын хоёр хүү хүч тэнцэж, түүнээс хойш нэгий нь нэрийг овоонд, нөгөөгийн нэрийг зүүн урд нь орших нууранд өгч хоёр нэрийг нь хамтатган Дарьганга гэж энэ нутаг усыг нэрлэх болсон гэдэг.

Wednesday, November 23, 2011

МОНОС - / PADUS ASIATICA /

Монос нь сарнай овогт багтдаг. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн монос ургадгаас манай оронд Азийн монос тархсан байдаг.
Монос хавар эрт бусад мододоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг. Монос анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй. Тэрээр жил бүр цэцэглэдэг хэдий ч хаврын сүүлчийн хүйтрэлтээр цэцэг нь хөлдөх тул үр жимсний хэмжээ жил жилд харилцан адилгүй байдаг. Монос чимэглэлийн болоод эмийн чухал ургамал мөн. Тэрээр агаар дахь нянг фитонцидийг навчнаас ялгаруулж агаарыг цэвэршүүлдэг. Мөн төрөл бүрийн модон эдлэл чимэглэл хийгдэхэд ашиглагдахаас гадна түүний холтосноос ногоон, хүрэн, улаан өнгийн будаг гаргаж авдаг. Монос нь балт ургамал, цэцэглэлтийнхээ үеэр зөгийн бэлчээрт тун тохиромжтой.
Моносыг цэцэрлэгжүүлтэнд тарихдаа барилга, орон сууц, гудамж талбайд нэг нэгээр нь эсвэл бүлэглэж төгөл үүсгэж, мөн эгнээгээр тарьж болдог.
Хавар эрт монос дун цагаан цэцгээр бүрхэж орчиндоо анхилам сайхан үнэр түгээнэ. Намар хяруу унаж сэрүүн болох үеэр навчны өнгө хувирч улаан ягаан болох тул хус, агч, улиас зэрэг шаргал навчтай модны өнгө талаар тарихад чимэглэлийн содон өнгө төрхийг харуулна. Моносыг эгнээгээр тарихад мод хооронд 3-4 метр, бүлэглэж төгөл үүсгэн тарихад 2-3 метр зайтай тарина.
Монос нь чийглэг,сүүдэр газарт ургах дуртай тул барилга байгууламж, мөн бусад мододын сүүдэр талд тарих нь илүү тохиромжтой. Монос нэг дороос хэд хэдэн шилбэ үүсгэж ургах боловч багаас нь зөв арчлан хэлбэржүүлж чадваас ганц шилбэтэй, өргөн саглагар титэм бүхий мод хэлбэртэй ургана.