Дарьганга сум |
Эрт дээр цагт нэгэн баян айлд Ганга хүү нэртэй тугалчин зарц байжээ. Тэр айлын бух нь хүн мөргөдөг, сүрхий хялангартай, хэцүү амьтан байжээ. Нэг өдөр үнээ, тугал нь нийлэхэд хүү тугалаа хөхүүлэхгүй гээд гүйн очтол нөгөө бух мөргөх гээд ирсэн хүү зөрөх шиг болсонд тоос манараад бух унаад өгчээ. Хүү бух үхчихлээ гэсээр өргөөд гэртээ иржээ. Ингээд хүү бухны ширийг хуу татаж, махыг нь чануулах зуураа ширийг нь сур болгон элдэж дуусав гэнэ. Үзтэл бухны хүзүүг хүү мулт алгадаж нугасыг нь тасалсан байжээ.
Гэрийн эзэн: чи одоо манайхаас яв. Харин юу хэрэглэхээ ав гэсэнд: Сайн дээл, ат, тохош өөр зүйл хэрэггүй хэмээн хариулжээ. Чингээд Гангахүү яваад өгч гэнэ. Тэр явсаар хонь услаж байгаа хүү дээр ирэв. Тэр нь Гангахүүгийн хүч үзэх гэж зорьсон Дарьхүү мөн байв. Төлдөлгүй овооны наадам болж, гурав, дөрөв хоног үргэлжилжээ. Барилдсаар Дарьхүү, Гангахүү хоёр үзүүр түрүү булаалдахаар үлджээ. Дарьхүү барьж авуутаа дээш шидэхэд Гангахүү хавсарч аваад дээш хөөрөв. Ингээд аавын хоёр хүү хүч тэнцэж, түүнээс хойш нэгий нь нэрийг овоонд, нөгөөгийн нэрийг зүүн урд нь орших нууранд өгч хоёр нэрийг нь хамтатган Дарьганга гэж энэ нутаг усыг нэрлэх болсон гэдэг.

No comments:
Post a Comment