Monday, September 5, 2011

Одой далан түрүү- stellera chamajasmae L.

 

Гадаад байдал: Бүдүүн голлосон үндэслэг ишнээс гарсан олон шулуун нарын иштэй 20-40 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Уртавтар шугаман буюу юлдэн хэлбэрийн 1,7-3 см урттай, тод ногоон өнгийн навчис нь ишэндээ цувраа байрлана.
Цэцэг: Гадаргуу улаан ба ягаан өнгөтэй, дотуураа цагаан өнгийн цэцгүүд нь юүлүүр хэлбэртэй энгийн, 20-25 энгийн цэцгүүд нь ишний оройд бөөгнөрч, толгой хэлбэрийн баг цэцгийг үүсгэдэг. Цэцгийн шадар эрхтэн нь юүлүүр хэлбэртэй, цорго 2 судалтай бөгөөд хоёр, хоёр давхараар байрласан арван ширхэг дохиуртай. 5 сарын сүүлээс эхлэн зуны турш цэцэглэдэг.
Тархалт: Хэнтий, Төв, Монгол дагуур, Хянган, Сэлэнгэ, Архангай, Булган, Дорнод аймгийн нутгуудаар хайрга чулуу бүхий хээрдүү энгэр, ойн хормойгоор ургадаг.
Химийн бүрэлдэхүүн: Үндсэнд нь С витамин, кумарин, бикумарин, флавноидын төрлийн бодис, сапонин, өөх тос бага зэрэг, аргаах бодис тус тус агуулагдана.
Хэрэглэх нь: Хорыг тайлж, нянг хөөх, ялзарлыг зогсоох үйлдэлтэй, Уламжлалт анагаах ухаанд бөөр, шээсний замын өвчин, уушгины үрэвсэл, ханиалга, халууралт зэргийн үед хэрэглэнэ. Орчин үед далан түрүүний өвснөөс галены бэлдмэл гарган авч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, өтгөн хатах үед хэрэглэнэ.

No comments:

Post a Comment