Monday, July 25, 2011

Сүхбаатар аймагт Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төвийг байгуулж ажилуулахаар тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга, түүний  тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Угсаатны зүйн музей, АНУ-ын Энхтайваны корпусын  төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Засаг даргын 2011 оны 219 дүгээр  захирамж  шийдвэрийн дагуу  Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв нь гурван орон тоотойгоор байгуулагдаж 2011 оны 7 дугаар сар 22 ны өдөр нээлтээ хийлээ.  
Аялал  жуулчлалын  мэдээлэл, сургалтын  төв нь  орон  нутгийнхаа  байгаль, түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээллийг  гадаад, дотоодын аялагч жуулчдад хүргэх, аялал жуулчлалын салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэх, салбарын ажиллагсадын мэдлэг боловсролыг дээшлүүлж, сургалт, сурталчилгааг явуулана.
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
          •Аялал жуулчлал мэдээлэл сургалтын төвөөр дамжуулан аймаг орон нутгаа гадаад дотоодод сурталчилах
         •Аялал жуулчлал эрхлэхийг сонирхож буй талуудад сургалт зөвлөгөө мэдээлэл өгөх тэдгээрийг аялал жуулчлалын зах зээлтэй холбох, шинээр бизнес эрхлэхэд дэмжих
          •Байгаль, түүх соёлын дурсгалт газруудын  онцлогийг  судалж, түүнийг     харуулсан гарын авлага, товхимол хэвлэн сурталчлах, гадаад, дотоодын аялагч жуулчдыг бодит  мэдээллээр     хангах, салбарын хамтын ажиллагааг бүхий л талаас нь хөхиүлэн  дэмжих
            •Орон нутагт үйл ажиллагаа
явуулж байгаа  жуулчны бааз, амралт сувилал, зочид буудал, зоогийн газруудын талаархи жуулчдын хэрэгцээт мэдээлэл, сургалтыг  нэг дороос олгох, энэ талаар шинээр  бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх
           •Орон нутагт зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралт сувиллын чиглэлээр  бизнес эрхлэгчдийг ажлын байранд нь сургаж  дадлагажуулах олон талт  арга хэмжээг   мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран зохион байгуулах 
         •Жуулчдад зориулан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа орон нутгийн  иргэдийн хийсэн  бүтээгдэхүүнүүдийг  худалдан борлуулах  “ Бэлэг дурсгалын худалдаа ”  эрхлэх
        •Байгууллага хамт олныг хамруулсан төрөл бүрийн чиглэлээр гадаад, дотоодын аялал зохион байгуулах
        •Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах
      •Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэрэгцээтэй урт, богино хугацааны сургалт семинарыг зохион байгуулж, орон нутагт энэ салбарын бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох.
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв
Хаяг: Сүхбаатар аймаг Угсаатны зүйн музейн дэргэд        Утас: Ахлах менежер 96260066,
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв.
                                            www.thesukhbaatarexperience.com


No comments:

Post a Comment