Showing posts with label Зарлал. Show all posts
Showing posts with label Зарлал. Show all posts

Tuesday, May 9, 2017

Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь зөвлөлдөх уулзалтын хүрээнд мэргэжлийн тогооч, зөөгч нарын ур чадвар чадамжийг дээшлүүлэх, үндэсний брэнд хоол, үйлчилгээ шалгаруулах, харилцан туршлага солилцох ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН 05 дугаар сарын 12-14 ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно.
Уралдааны төрөл:
  • Орчин үеийн Монгол хоол
  • Орон нутгийн брэнд хоол шалгаруулах
  • Ресторан, зоогийн газар, кафе
  • Талх, нарийн боов
  • Цэцэрлэг, эмнэлэг, сургууль
  • Шилдэг багийн Гранпри
  • Зөөгчийн үйлчилгээний төрөл
  • Спорт, урлагийн гэсэн төрлөөр болно.

Ерөнхий зохион байгуулагч:
·         Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
·         Монголын Мастер тогоочдын холбоо
Хамтран зохион байгуулагч:
·         Аймаг, сумын ЗДТГ,
·         Хүнс хөдөө аж ахуйн газар,
·         Байгаль орчин, аялал жуулчлалын газар,
·         Монголын тогоочдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл

Wednesday, February 22, 2017

“Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын аялал жуулчлалын холбооноос БОАЖЯ-тай хамтран "Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулна. Үзэсгэлэнгийн албан ёсны Түнш аймгаар Ховд аймаг оролцож байна.
Тус үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг томоохон үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.
ОНЦЛОГ: Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ-ын Буриад, Тува, БНСУ, Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Чита мужийн төлөөлөгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид өндөр ач холбогдол өгч оролцох хүсэлт ирүүлсэн ба үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцох ба энэ үеэр гадаадын төлөөлөгчид аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдна.
БОЛОМЖ: Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллгаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Монголд байгуулагдаж буй шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.

Monday, April 1, 2013

Тендерийн урилга

                                                                ТЕНДЕРИЙН УРИАЛГА.
Огноо: 2013 – 04 - 01

Тендер шалгаруулалтын нэр: ОЙЖУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ  СОНГОН        ШАЛГАРУУЛАХ
                                      Тендер шалгаруулалтын дугаар : БОАЖГ 2013/01
Байгаль орчны мэргэжлийн байгууллага, ТББ болон аж ахуйн нэгжүүдийг Сүхбаатар аймгийн дараахь сумдад ойжуулалтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1.    Мөнххаан суманд 5 га,
2.    Онгон суманд 5 га,
3.    Эрдэнэцагаан  суманд 5 га,
4.    Асгат суманд 4 га, Уулбаян суманд 1 га
нийт 4 багц тендерийг зарлаж байна.

Тендерт оролцох этгээд нь тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг 10000 /Арван мянга / төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Төрийн сан банкны БОАЖГ-ын 120013001 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор хүчинтэй.

Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Тендерийг 2013 оны 04-р сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04-р сарын 22 - ны 11 цаг 00 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээлллийг доорхи хаягаар авч болно
                                              Хаяг: Сүхбаатар аймаг. Баруун-Урт хот.
                                        Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын ордон.
                                                       3 давхарт № 317 тоот хаалга
                                               Утас: 70518892, 99518826, 93084340

Friday, April 13, 2012

Зарлал

  • Төрийн тахилгатай Алтан овооны их тахилга энэ оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дарьганга суманд болно. Тахилгын үеэр морь уралдахгүй зөвхөн овоо тахих шашны арга хэмжээ болно. 
  • 07 дугаар сарын 28, 29 ны өдөр Аймаг байгуулагдсны 70 жилийн ой, Зүүн бүс их хурд, Алтан овооны их тахилгын наадамд зориулсан морь уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур хавраа бусад арга хэмжээ болно.

Wednesday, July 20, 2011

Зарлал

2011.07.23                                                                                                                          Баруун –Урт
ЗГ-ын 05 тоот тогтоол, Аймгийн засаг даргын 50-р захирамжийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээ болон аялал жуулчлалыг сурталчилах, ажилчдын эрүүл мэндийг хангах  зорилгоор “Явган аялал” –ыг зохион байгуулж байна.
Явган аялалын удирдамж
1.    Обьект: Сувиллын амралт.
2.    Маршрут: Сүхбаатарын талбай- Сувилал.
3.    Аялалын төрөл: Спорт явган аялал.
4.  Аялал: 2011.07.23-ны 1000  цагт Сүхбаатарын талбайгаас гараанд гарч 07-р сарын      24-нд барианд ирнэ.
5.  Багийн бүрэлдэхүүн: 1багт эрэгтэй 3, эмэгтэй 2 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багаас гадна нэг байгууллагаас хэдэн ч хүн явж болно.
6.    Аялалын үеэр зохиогдох тэмцээн уралдаан:
                             - Олс таталт
                             - Хэн сайн хоол хийх вэ уралдаан
Шагнал: Амжилттай оролцсон 1,2,-р багууд шагналтай.

Жич: Гэр бүл, байгууллага хамт олон, найз нөхдөөрөө нэгдэн манай аялалд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож болно. Өдрийн хоол болон хоногийн хоол ундаа, майхан, мишокоо багууд өөрсдөө бэлдэнэ.

Оролцох байгууллага, хамт олон 2011 оны 07-р сарын 21-ний дотор БОАЖГ-т бүртгүүлнэ үү?

Холбоо барих утас: БОАЖГ 21890, 93084338

Зохион байгуулагчид:
•    Байгаль орчин, аялал жуулчлалын газар
•    Биеийн тамир спортын газар
•    Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв
•    Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага
•    “Skytel” ХХК
•    “Ертөнцийн аялгуу” FM-107.5 радио
•    “Тэнгэрийн өнгө” ХХК
•    Онцгой байдлын хэлтэс
“Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн
гарц” ТББ

 Сүхбаатар аймгийн “Аялал жуулчлалын мэдээлэл,
    сургалтын төв”

Tuesday, July 19, 2011

Зарлал

Онгон сумаас хойшоо 36 км, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Онгон таван булгаас зүүн тийш 20 км, Онгон элсээс 10 км, аймгийн төвөөс 120 км-т  байрлах төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон, саунтай Нүүдэлчин хүрээ бүрд ХХК-ийн “Хүрээ бүрд” жуулчны баазыг үнэ тохиролцон зарна.
Утас: 88894115