Баруун-Урт сумаас Буйр нуур хүртэл 432 км
Wednesday, April 29, 2026
Шандын унага хоршоо
Манай хоршоо нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт 1-р багт хаягтай, 2018 оноос аймгийн төвөөс Улаанбаатар хотын зам дагуу 7 км, Сүхбаатар сумын 4-р баг Ланз хэмээх газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Хоршоо нь 9 гишүүнтэй, хоршооны дарга, хоршооны гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, тогооч, үйлчилгээний ажилтан гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаа эрхэлж байна.
Аялал жуулчлалын зориулалтаар 4 гэр, нэг гэр 4 ортой, нийт 16 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай, үүнээс 1 диван крисло тавьж арай тохилог байдлаар 3 гэрийг энгийн 4 ортогоор тохижуулсан. Нийтийн эрэгтэй эмэгтэй эко жорлонтой. 24 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай хоолны заалтай. 6 квтын хүчин чадалтай нарны сэргээгдэх эрчим хүчний систем, 3 машины гражтай.
Аялагч амрагчид чөлөөт цагаа өнгөөрөхөд зориулж 26х15м хэмжээтэй цементэн талбайтай 2 шиттэй сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн стандарт элсэн талбай, хүүхдийн тоглоом суурилуулсан 40м2 тоглоомын талбай, 11 төрлиййн 1128ш мод, цементлэсэн талбай бүхий 3*3 хэмжээтэй 2 сүүдрэвч хийж тохижуулсан.
Холбоо барих утас: 99058799





