Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2012 оны 05-р сарын 11-12 ны өдрүүдэд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөр хоёр өдөр үргэжилсэн бөгөөд эхний өдөр Сүхбаатарын талбай дээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр болж энэ үеэр Ус цаг уур орчны шинжилгээний алба албаныхаа техник технологийг сурталчилж, Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Уулбаян, Халзан, Асгат, Баруун-Урт сумдууд өөрийн сумыг танилцуулсан бол БОАЖГ-ын дэргэдэх Мод үржүүлгийн алба, Ойжуулалт хайлааст ХХК, Сүхбаатар ойжуулалт ХХК, Талын жимс ХХК өөсрдийн тарьж ургуулсан мод, бут, сөөгөөрөө үзэсгэлэн гаргаж оролцсон, нээлттэй хаалганы үеэр иргэдийн дунд хонжворт сугалаа явуулж азтанг шалгаруулсан.
Салбарын нээлттэй хаалганы үеэр ажил хөдөлмөртөө амжилт гаргасан Сүхбаатар сумын БОХУБ н.Баттулгыг БО-ны салбарын тэргүүний ажилтан, Түвшинширээ сумын БОХУБ н.Батцогтыг БОАЖЯ-ны жуух, БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуунийг БОАЖЯ-ны жуух, зарим хүмүүсийг аймгийн Засаг даргын баярын бичиг, жуухаар тус тус шагнаж урамшууллаа.
Хоёр дах өдөр Жаахан шарга театрт “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт” болсон. Зөвлөлдөх уулзалтанд ХБХ дарга Энхцэцэг, БОАЖГ-ын дарга Д.Батхүрэл, МХГ-ын байцаагч Б.Хүрэлбаатар, БОНЗ-ийн гишүүн З.Боргил, TNC ТББ, Хүний эрх хөгжил төв, Нэг дэлхий ТББ болон БОАЖГ-ы мэргэжилтэнгүүд хариуцсан салбарын талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлдөх уулзалтаас шийдвэрийн хуудас гаргаж дээд шатны байгууллагууддаа явуулахаар болсон. Мөн 5-р сарын 12-ны өдөр буюу Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн эзэмшлийн талбай болон заагдсан талбайд мод бут тарилаа.
No comments:
Post a Comment