Wednesday, May 2, 2012

Галай

           Дарьганга нутгийн ардын дуунд ийм нэртэй шог аястай нэгэн дуу байдаг юм. Энэ дуу хэрхэн зохиогдож гарсан талаар хойнох домог яриа Дарьгангынхны дунд яригдсаар 1960 аад оныг хүрч ирсэн байлаа. Үүнд: Богд хаант монгол улсын үед юм гэнэ. Хятадын хар цэрэг монголын цэрэгтэй хуйхран байлдахад Дарьганга нутаг өртөж, энэ орон нутгийг газарлан ирсэн Богдын цэрэг, цэргийн орон байр, хоол, унд, бусад зэхлээр их л ядмаг байсан тул дутагдалтай тэр зүйлсүүдээ нутгийн ардуудаас дайчлах зэрэг ямар ч аргаар хамаагүй даруй түргэн хангахыг нутгийн амбан захиргаанд шаардахад тэд “Галай” нэрт албаны төлөөлөгч, зарлага томилон айл өрхүүдээр оруулж араг савар, хуу домбо зэрэг цэргийн хэрэгцээнд юу л дутаж байгаа бүхнийг ард түмний өгье , нийлүүлье гэсэн дур хүсэлтийг үл харгалзан хүчээр цөлмөн авсан нь ардуудын сэтгэл санааг тавгүйцүүлснээс тэр санаа илтэд туссан Галай хэмээх Дарьганга ардын дуу гарсан гэнэ. Энэ дуунд: 
Арцад галай нь ирлээ шүү дээ
Араг савраа нуугаарай даа
Хуузат галай нь ирлээ шүү дээ
Хуу домбоо нуугаарай даа
Албаны хэсүүр галай нар
Айл амьтнаар сүжилдэнэ
Турсан хонины махан дээр
Тулганы хойгуур хэрүүлтэй ...
Гэж дуулдаг байна. Энэ үгнээс үзэхэд үнэхээр ч ямар нэгэн авагч хүнд эд юмсаа өгөхгүй юмсан, алдчихгүй юмсан гэсэн санаа харагддаг байна.

No comments:

Post a Comment