Tuesday, December 6, 2011

АГЧ ACER

Агч нь зөөлөн дулаан уур амьсгальтай орнуудад ихэвчлэн тархан ургадаг. Дэлхий дээр олон зүйлийн агч байдгаас манай оронд зөвхөн Ховил навчит агч буюу Aсer нутагшин ургаж байна. Ховил навчит агч нь Хойт Америкаас гаралтай нуурын эрэг, голын хөвөөгөөр 25 метр хүртэл өндөр ургадаг, халуун болон ганд тэсвэртэй, хүйтэнд харьцангуй өлчир байдгаараа онцлог. Агчны нэг наст мөчир нь цайвар саарал өнгийн өнгөрөөр хучигдсан, гөлгөр хүрэн холтостой, хуучин мөчир шилбэн дээр 5-5-аар цуварч байрласан байдаг. Навчны дээд талын өнгө цайвар ногоон доод талын өнгө нь илүү цайвар өнгөтэй байх бөгөөд цайвар өнгөтэй байх бөгөөд навчны орой нь шовх хэлбэртэй. Ховил навчит агч хоёр гэрт ургамал, салхиар тоос хүртэнэ. 5-р сарын сүүлчээр навчлалтаас өмнө цэцэглэх бөгөөд харьцангуй жижиг хэмжээтэй цэцэг нь урт шилбэнээс цацаг маягаар доош унжиж байрлана. Эр модны цэцэг хүрэн улаан эм модны цэцэг цайвар шаргал өнгөтэй. Цэцэглэсний дараа 5-р сарын сүүлчээр үр тогтож, намар 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр үр бүрэн боловсордог. Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ байдаг. Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ байдаг. Үр нь нэг шилбэнээс хоёр тийш хос хосоороо байрласан далавч бүхий цагаан шаргал өнгөтэй. Үрийн урт дунджаар 1 см , далавчны хамт 3 см орчим байна.
Агчийг цэцэрлэгжүүлэлтэнд тарьж ургуулах:
Агч нь харьцангуй хурдан ургаж өндөр болдог чимэглэлийн чухал мододын нэг мөн. Агчийг барилга, орон нууц, гудамж талбайн гадна талаар нэг нэгээр нь тарьдаг. Дулаанд дуртай бөгөөд хүчтэй салхины нөлөөгөөр мөчир нь салаагаараа цуурч хугарах тохиодол байдаг тул барилга байгууламжийн өмнө, цэцэрлэгт хүрээлэнд бусад моддын нөмөрт тарих нь илүү тохиромжтой.
Агчны навч гоёмсог хэлбэртэйн дээр намар гөвөгдөхийн өмнө улбар шараас дун шар өнгөтэй болон хувирах тул шилмүүст мододын өмнө тарихад өнгөний гоёмсог хослолыг үүсгэдэг байна.

No comments:

Post a Comment