Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Дэлхийн ойн өдөр болон Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Байгаль орчны ажилтнуудын 2-р зөвлөгөөн”-ийг энэ сарын 21- 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд урилгаар БОАЖЯ-аас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Д.Шижирболд, Ойжуулалтын зураг төслийн товчооны газрын дарга Д.Чулуундорж нараас гадна бүх сумдын БОХУБ, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Ойжуулалт хайлааст ХХК зэрэг 70 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөний үеэр БОАЖГазар салбартаа амжилт гаргасан БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагчиддаа шагнал гардууллаа. БОАЖЯ-ны жуух бичгээр Баяндэлгэр сумын БОХУБ А.Дамдинжав нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа. Мөн БОАЖГ-ын тэргүүний ажилтан цол тэмдгээр МХГ-ын улсын ахлах байцаагч Г.Ариунболд энгэрээ мялаасан бол аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр Тохижилт-үйлчилгээ ОНӨҮГ-ын Б.Цэрэнлхам, Ус цаг уур орчны шинжилгээний албаны Х.Туул, БОАЖГ-ын шагналаар Ойжуулалт-Хайлааст ХХК-ийн Р.Сарангэрэл, Баруун-Урт сумын идэвхтэн байгаль хамгаалагч Д.Лхагважав, Б.Гомбожав нар тус тус шагнагдлаа. Мөн өнгөрсөн онд БОХУ-ын байцаагч нарын дунд зарласан уралдаанд нэгдүгээр байр шалгараагүй учир 2-р байрыг Баруун-Урт сумын БОХУ-ын байцаагч Н.Гантөмөр өргөмжлөл 100 мянган төгрөг, 3-р байрыг Дарьганга сумын БОХУБ Ц.Оюунгэрэл, Түвшинширээ сумын БОХУБ Я.Батцогт нар тус тус эзлэн өргөмжлөл 50 мянган төгрөгөөр шагнууллаа.
Зөвлөгөөн хоёр хэсэгтэй болсон бөгөөд эхний өдөр байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөн болон телевизийн хэлэлцүүлэг болж өндөрлөсөн бол хоёрдахь өдөр МБОИЗ-ийн хурал цуглаан, байгаль орчны ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн, теннесний тэмцээн болж өндөрлөсөн юм. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 10 баг оролцсоноос 1-р байранд Прокурорын баг, 2-р байранд Цайрт-Минерал ХХК-ийн баг, 3-р байранд ЗДТГазрын баг тус тус шалгарлаа.
No comments:
Post a Comment