Засгийн газрын 2001 оны 264 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ХОВОР АМЬТНЫ” жагсаалтанд орсон Халиун буга /Cervus elaphus/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Баруун зүүн араат орчимд 2002 онд 187, 2004 онд 154, 2009 онд 200 гаруй тоотой болж 40 км-ийн урт, 18 км-ийн өргөнтэй бэлчээрт дархан нутаглаж байна. Өвөл зузаан цас, зун ялаа шумуул, халуунаас зайлж байршлаа өөрчлөх бөгөөд зүйл бүрийн нарийи өвс, мод, бутны залуу мөчир, навч нахиа, хушны самар, хагд өвс, мөөгөөр хооллоно. Ерөнхийдөө халиун зүсмийн боловч цаг улирлын байдлаар улаавтар, хүрэвтэр, цайвар, хөхөвтөр халиун болж өнгөө сольдог.
Манай орны туурайтны дотор томд тооцогддог халиун бугын биеийн урт нь 130-140 см, өндөр нь сэрвээгээрээ 115 - 155 см, хүнд нь 350 кг хүрнэ. Бие гүйцсэн буга нэг талдаа 5-6 (хааяа 7-9) салаа бүхий хос эвэртэй. Хос эврийн хүнд 3- 7 кг байна. Буга арав гаруй толгойгоор сүрэглэх боловч, аргил бүдүүн буга голдуу ганцаар явна. Бие гүйцсэн бугын эрийг дайр, тураг, эмийг согоо, марал, нялх тугалыг илий, нэг настай тугалыг зоргол, хоёр настайг жий, гурван настайг цөх, дөрвөн настайг дайрга гэж нэрлэдэг.
Согоо нь зуны эхээр нэг илий төрүүлнэ. Илий нь нялхдаа цоохор зүстэй байдаг. Бугын ясан эвэр II-V сард унаж, оронд нь III - VII" сард цусан эвэр ургаж эхлэн VIII сард ясжина. Халиун буга бол сайн чанарын арьс, амтлаг мах, чухал түүхий эд болох ясан ба цусан эвэр өгдөг амьтан юм. Мах нь ерөнхий чанарын хувьд үхрийн махтай адил тул борц хийсэн ч болдог. Нас гүйцсэн том буганаас 180 кг мах, 40 кг гадар өөх авч болно. Арьсны талбай нь дунджаар 170-294 дм2 хүрдэг. Арьсаар иь сайн чанарын хөм, хром, илэг хийж болно. Мөн цусан эврийг нь эм бэлдмэл хийхэд өргөн хэрэглэдэг.
Манай аймагт байгаа халиун бугын тоо толгой 2004 онд мэргэжлийн байгууллагын хийсэн нөөцийн үнэлгээнээс хойш буураагүй өссөн байж болох магадлалтайг дараах тоо баримт харуулж байна. БОАЖГ-ын мэргэжлийн баг 2009 оны 8-р сард Лхачинвандад уулын халиун бугын тархалт байршлыг тандан хэсэгчилсэн нөөцийн үнэлгээ хийсэн. Энэ үед Зүүн араат, Ар хөндлөн, Лхачинвандад орчмын 20 км-ийн замналд 38 толгой буга тааралдсны 10 тухайн жилийн төл Илий байсан. БОАЖЯ-аас 2009 оны 11-р сард хийлгэсэн цагаан зээрийн нөөц тогтоолтоор явах үед Ар бургастай гэдэг газар 100 гаруй бугатай тааралдлаа гэж Эрдэнэцагаан сумын Л.Тулга, ХЦ-ийн гэрээт хилчин С.Баяр нар тус тусдаа бидэнд мэдээлсэн нь дээрх таамаглалыг баталгаажуулж байна.

No comments:
Post a Comment