Monday, April 30, 2012

Байгаль хамгаалагч

-    Цэвэр орчин аяны хүрээнд ажлын хэсэг томилогдон гарч сумын төвийн бүх айл өрхүүдээр явж айл тус бүрт хийгдэх ажлыг тэмдэглэн авч мэдэгдэл өгч ажилласан. Тус ажлын хэсэгт БОХУБ Ж.Батцогт, Газрын даамал Ш.Аюушсүрэн, Сэргэлэн багийн Засаг дарга Н.Өнөр цэцэг нарын хамт явж гүйцэтгэсэн.
-    Тал хээрийн түймэр гарах магадлалтай улирал эхэлсэн тул Тал хээрийн түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага гаргаж тараасан.
-    Тус сумын төвийн багийн айл өрхүүд хашаандаа хурга ишиг, ихээр оруулж ирэн тэжээж байгаа нь ногоон байгууламж сүйтгэх аюултай тул байнгийн хараа хяналт тавьж байна. Үүний үр дүнд 5 удаагийн зөрчлыг илэрүүлэн нийт 31 хурга ишгийг эзэнд нь хүлээлгэн өгч зохих аргах эмжээг авсан.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Wednesday, April 25, 2012

Байгаль хамгаалагч

-       - Сүхбаатар аймгийн БОАЖГ, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас санаачлан Хэнтий аймгийн Норовлин, Батноров сумаас 8 эм, 7 эр нийт 15 толгой тарвага авчирч  сумын төвөөс баруун тийш 6 км-т байрлах Хуран ууланд нутагшууллаа.
-       -   Байгаль хамгаалах бэлчээрийг зүй зохистой ашиглах, ан агнуурын шинээр гарсан хуулийн талаар 1, 7, 3-р багийн 201 өрхөд сурталчилгаа хийж, ТХГН болон ан агнуурын холбогдолтой 54 ширхэг ном, 300 ширхэг байгаль орчны мэдээ мэдээллийн лавлагааг Ерөнхий боловсролын сургууль, хилийн хороо, ЗДТГ болон зарим уул уурхайн компаниудад тарааж өглөө. Мөн ЕБС-иас зохион явуулсан “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвтэй сургалтыг 5-8 ангийн 212 сурагч, 9-11 ангийн 256 сурагчдад “Байгаль бидний эх” сэдэвтэй ярилцлага зохион байгуулж ажилласан.

Эрдэнэцагаан сумын байгаль хамгаалагч Ц.Пүрэвням мэдээлэв.

Friday, April 13, 2012

Зарлал

  • Төрийн тахилгатай Алтан овооны их тахилга энэ оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дарьганга суманд болно. Тахилгын үеэр морь уралдахгүй зөвхөн овоо тахих шашны арга хэмжээ болно. 
  • 07 дугаар сарын 28, 29 ны өдөр Аймаг байгуулагдсны 70 жилийн ой, Зүүн бүс их хурд, Алтан овооны их тахилгын наадамд зориулсан морь уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур хавраа бусад арга хэмжээ болно.