Tuesday, February 28, 2012

Тарвага (Marmota)

Тарвага (Marmota) нь Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс манай оронд Алтайн тарвага (Marmota baibacina), хээрийн тарвага (Marmota sibirica) гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөнө. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг. Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг ан юм. Биеийн урт 47—58 см, жин 3—5 кг. Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12 мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байгаад өвсөн хоолонд орно. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идэшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идэшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идэшлэдэг.
          Алтайн тарвага биеэр арай том, тархац нь Монгол орны баруун хэсэг Ховд аймагт голчлон байдаг. Хээрийн тарвага нь биеийн урт 47—58 см, жин 3—5 кг, тархац нь илүү өргөн.

Wednesday, January 25, 2012

Байгаль хамгаалагч

-    ЦБГТМ төсөлтэй хамтран Зараагийн ууланд дахь аргаль хонинд биотехникийн арга хэмжээ авсан. Нийт 10 ширхэг боодол өвсийг гялгар уутаар хучин бонго машинд ачин тавьж өгсөн. ЦБГТМ төслийн зохицуулагч Болортуул, БОХУБ Ж.Батцогт нарын хамт ажилласан.
-    Ашиглахыг хориглосн Бумбатын нүүрсний уурхайгаас хувь хүмүүс хулгайгаар нүүрс авч байна гэсэн мэдээллийн дагуу БОХУБ Ж.Батцогт, 3-р багийн засаг дарга Аюушжав нарын хамт газар дээр нь очиж шалгасан. Ойр орчмын айлуудад ухуулга сурталчилгаа хийсэн.
-    Сумын Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран ажилгүй иргэдийг өдрийн 10000 төгрөгөөр цалинжуулж, сумын хэмжээн дэх бүх модонд цасаар маналт хийсэн.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Tuesday, January 3, 2012

Байгаль орчин, аялал жуулчлалын газар Шинэ оны анхны нар харах аялал зохион байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага хамтран 2012 оны 1-р сарын 1-нд уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баруун-Урт сумаас урагш 30 км-т байрлах Баяншарга ууланд “Шинэ оны анхны нар харах” аялалыг зохион байгууллаа. Аялалд нийт 100 гаруй машин, 450-500 гаруй хүн оролцож галын бурханаа тахиж, төрийн дуулалаа эгшиглүүлэн, шинэ оны нарнаасаа энерги авч, хийморь сүлдээ сэргээж, ажил үйлсээ наранд даатгалаа. 
 Аялалын үеэр уулын орой булаацалдах, сумо бөх, олс таталтын тэмцээнүүд зохиогдож уулын орой булаацалдах тэмцээнд 1-р байр Онцгой байдлын хэлтэсийн Бат-Очир, 2-р байр ОБХ-ийн Ганзориг,  сумо бөхийн тэмцээнд 1-р байр Хадгаламж банкны Эрдэнэсүх, 2-р байранд Онцгой байдлын хэлтэсийн Буяндэлгэр, олс таталтын тэмцээнд 1-р байр Онцгой байдлын хэлтэс, 2-р байр Дөрвөлж ХХК шалгарч ирсэн хүмүүсийг багагүй хөгжөөсөн юм. Тэмцээнийг Хадгаламж банк, Жавхлант дэлгүүр ивээн тэтгэж оролцлоо. Тэнгэр хангай аялалыг минь ивээн тэтгэж, тунгалаг хөх тэнгэрт улбар шар наран мандаж, захиалсан мэт цаг агаар таатай байсан нь аялагч олонд сэтгэлийн илч хайрлаж байлаа. Энэ өдөр Баяншарга хайрханд нар 8 цаг 07 минутад мандсан бол орой 16 цаг 32 минутад жаргаж байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Ариунболд мэдээлэв.

Wednesday, December 7, 2011

Их уул зочид буудал, зоогийн газар, бар, караоке

Улаан дэл их уул ХХК нь 2008 онд байгуулагдаад зочид буудал,  зоогийн газар, тусгай өрөөгөөр үйлчилдэг. Зочид буудал нь 16 хүн хүлээн авах 9 өрөөтэй ба халуун хүйтэн ус, өглөөний цай телепон аппарат, 24 цагийн интернэттэй. 
Бүтэн люкс 30.0
Хагас люкс 25.0
Энгийн өрөө 10.0
 

Зоогийн газар нь 150 хүн хүлээн авах чадалтай ази европ хоолоор 9-24 цагийн хооронд үйлчилдэг. 5.0-6.0 дууны сан бүхий тохилог караокетай. Эрхэм та энд морилон саатснаар хүссэн өрөөндөө байрлаж халуун хүйтэн хоол зооглон дуртай дуугаа дуулж болхоос гадна диско клубд бүжиглэх боломтой.

Ikh uul hotel, restaurant, bar, and karaoke
Ulaandel Ikh uul share holding company established by hotel, restaurant, VIP room in 2008. Hotel capacity to stay 16 people and 9 rooms which have shower, breakfast, digital phone, 24 hours internet, hot and cool water all of service in Ikh uul hotel.
Luxury room cost 30.0
Half luxury room 25.0
Normal room 10.0
150people’s including hall and asian European food in between 9- 24 time till in Ikh uul restaurant. Karaoke have 5.0-6.0 songs comfortable hall. When you visit in Ikh uul You can feel that  where want to stay, what want to eat, what want to do.
You have special chance to to dance super night club.