Tuesday, January 3, 2012

Байгаль орчин, аялал жуулчлалын газар Шинэ оны анхны нар харах аялал зохион байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага хамтран 2012 оны 1-р сарын 1-нд уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баруун-Урт сумаас урагш 30 км-т байрлах Баяншарга ууланд “Шинэ оны анхны нар харах” аялалыг зохион байгууллаа. Аялалд нийт 100 гаруй машин, 450-500 гаруй хүн оролцож галын бурханаа тахиж, төрийн дуулалаа эгшиглүүлэн, шинэ оны нарнаасаа энерги авч, хийморь сүлдээ сэргээж, ажил үйлсээ наранд даатгалаа. 
 Аялалын үеэр уулын орой булаацалдах, сумо бөх, олс таталтын тэмцээнүүд зохиогдож уулын орой булаацалдах тэмцээнд 1-р байр Онцгой байдлын хэлтэсийн Бат-Очир, 2-р байр ОБХ-ийн Ганзориг,  сумо бөхийн тэмцээнд 1-р байр Хадгаламж банкны Эрдэнэсүх, 2-р байранд Онцгой байдлын хэлтэсийн Буяндэлгэр, олс таталтын тэмцээнд 1-р байр Онцгой байдлын хэлтэс, 2-р байр Дөрвөлж ХХК шалгарч ирсэн хүмүүсийг багагүй хөгжөөсөн юм. Тэмцээнийг Хадгаламж банк, Жавхлант дэлгүүр ивээн тэтгэж оролцлоо. Тэнгэр хангай аялалыг минь ивээн тэтгэж, тунгалаг хөх тэнгэрт улбар шар наран мандаж, захиалсан мэт цаг агаар таатай байсан нь аялагч олонд сэтгэлийн илч хайрлаж байлаа. Энэ өдөр Баяншарга хайрханд нар 8 цаг 07 минутад мандсан бол орой 16 цаг 32 минутад жаргаж байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Ариунболд мэдээлэв.

No comments:

Post a Comment