Friday, September 21, 2012

Авдарын хийд

Авдарын хийд нь Ёст бээсийн хушууны төвөөс баруун урагш 50-иад км-т Дэлгэр овооны энгэр Авдар хад, Авдарын голын дэргэд байгуулагдсан. 1930-аад оны байдлаар 100 орчим ламтай дөрвөн дацантай, арваад сүм дугантай, хурлын газартай байсан.
Хийд байнгын хуралтай байсан бөгөөд “Дэлгэр овоо”, ялангуяа Авдар хадаа их шүтдэг, хад нь яг л авдар шиг бөгөөд түүн дээрээ Намсрай бурханы хөрөг байрлуулж, өглөө болгон манз, идээний дээжээ өргөн сан, уншлага үйлддэг байсан. Үүнийгээ эрдэнийн сан хадгалагдсан гэдэг байлаа. Уг хийдэд Жүд-Агийн, Мамба-эмчийн дацан, цогчинд, Бурхан багшийн дүйцэн өдрүүдэд хурал ном үргэлжлэн, сүжигтэн олон тасардаггүй байлаа. Хийдийн нэр Адвар хадаараа нэрлэгдсэн билээ.

Thursday, September 20, 2012

Байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг


·         Онгон сумын иргэдтэй хамтран албан байгууллага, аж ахуйн нэгжийг цэцэгжүүлэх зорилгоор цэцгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд 10 гаруй төрлийн 50-иад цэцэг тавигдсан.
·    Хур бороо элбэгтэй, ургамал бэлчээрийн гарц сайн байгаа нь хуурайшилтай улирал эхэлж байгаа энэ үед түймэр гарах магадлал өндөр байна. Иймд ард иргэдэд анхааруулж багийн Засаг дарга нартай хамтран түймрээс сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлгийг тараасан.
·     ХЦ-ийн 0184-р ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн 35 эмэгтэй оролцсон “Эрүүл орчин” сэдвийн дор бүх нийтийн их цэвэрлэгээ, хогний талаар сургалт сурталчилгаа хийлээ

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв.

Monday, September 17, 2012

Нөхөрлөл, малчны бүлэг, хувиараа бизнес эрхлэгчдэд аялал жуулчлалыг сурталчлах, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх, орчин үеийн шинэ, шинэлэг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Экотуризм, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал”- ын сургалтыг энэ сарын 16-нд Баруун-Урт суманд зохион байгууллаа. Сургалтанд Эрдэнэцагаан, Онгон, Уулбаян, Мөнххаан, Баруун-Урт сумдаас ирж оролцсон бөгөөд цаашид нөхөрлөл, малчны бүлгийнхээ үйл ажиллагааг өргөтгөж эсгий, сүү цагаан идээгээр бүтээгдэхүүн хийх талаар сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. 

Monday, September 10, 2012

Морин хуурын цогцолбор.


Энэ цогцолбор нь Дарьганга, Онгон, Наран сумдын нутгаар дайран өнгөрөх төв замд ойр, цогцолбор дээрээс Дарьгангын үзэсгэлэн төгс байгаль, уул ус эргэн тойрон нь харагддаг өндөрлөг газар болно.
Энэхүү цогцолбор нь 7.2 метр өндөр, 4.8 метр өргөн чандмалсан гурвалжин хэлбэрийн Морин хуурын цогцолбор юм.