Авдарын
хийд нь Ёст бээсийн хушууны төвөөс баруун урагш 50-иад км-т Дэлгэр овооны энгэр
Авдар хад, Авдарын голын дэргэд байгуулагдсан. 1930-аад оны байдлаар 100 орчим
ламтай дөрвөн дацантай, арваад сүм дугантай, хурлын газартай байсан.
Хийд байнгын хуралтай байсан бөгөөд “Дэлгэр овоо”, ялангуяа Авдар хадаа их
шүтдэг, хад нь яг л авдар шиг бөгөөд түүн дээрээ Намсрай бурханы хөрөг
байрлуулж, өглөө болгон манз, идээний дээжээ өргөн сан, уншлага үйлддэг байсан.
Үүнийгээ эрдэнийн сан хадгалагдсан гэдэг байлаа. Уг хийдэд Жүд-Агийн,
Мамба-эмчийн дацан, цогчинд, Бурхан багшийн дүйцэн өдрүүдэд хурал ном
үргэлжлэн, сүжигтэн олон тасардаггүй байлаа. Хийдийн нэр Адвар хадаараа
нэрлэгдсэн билээ.
No comments:
Post a Comment