Сүхбаатар аймгийн Дарьганга суманд орших Ганга нуур ширгэх аюулд нүүрлээд байгаа энэ үед аймгийн нутгийн удирдлагын байгууллага Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Усны газар, УЦУХ, ШУТИС Гидрогеологийн баг, ХААИС ийн Байгалийн ухааны сургуулийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, УЦУОША, Дарьганга сумын ЗДТГ, ард иргэдийн оролцоотой “Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм ” сэдэвт хэлэлцүүлгийг Дарьганга суманд 2011 оны 10 дугаар сарын 18 ны өдөр зохион байгууллаа.
Ийнхүү Монгол орны алдартай Ганга нуураа хамгаалах хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр “Ганга нуураа хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах нь”, УЦУХ ийн ЭША, доктор Д.Оюунбаатар “Ганга нуурын олон жилийн усны горим ба ажиглалт, хэмжилт, шинжилгээ судалгаа, хамгаалалтын асуудал”, Сүхбаатар аймгийн УЦУОША ны дарга Х.Энхбаяр “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа ба бэлчээрийн даацын мониторинг”, УЦУХ Ус судлалын секторын судлаач инженер Б.Сосорбурам “ Ганга нуурын гидробиологийн асуудал ”, ХААИС ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Ууганбаяр “ Ганга нуурын шувуудыг хамгаалах “ сэдвүүдээр хэлэлцүүлэгт илтгэл тавив.
Хэлэлцүүлэгт оролцогчид төр засаг болон ард иргэдэд хандаж уриалга гаргаж цаашид Ганга нуурыг хамгаалах зорилгоор Ганга нуурын сав газрын зөвлөл байгуулан уг зөвлөлөөс ганга нуурыг хамгаалах төрөл бүрийн төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах юм.

No comments:
Post a Comment