Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв, Гадаадын сайн дурын багш нартай хамтран Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан 9-р сарын 25-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудын 7, 9, 11-р ангиудын дунд “Нэг өдрийн тойрон аялал”-ыг зохион байгууллаа.
Аялал Сүхбаатарын талбай- Өүлэн эхийн хөшөө- Угсаатны зүйн музей- Их бууны хөшөө гэсэн маршрутын дагуу явагдсан бөгөөд бүх үзмэрийг англи хэлээр тайлбарласан нь нилээн үр дүнтэй болсон.
Ингэснээр хүүхдүүдийн хэлний мэдлэгт тодорхой хэмжээгээр тус дөхөм болж, хүүхдүүд маань гадаад багш нараараа дуу бүжиг заалгаж, тэдэнтэй англиар ярьж байсан нь аялалыг үр дүнтэй болсныг харуулсан юм.
No comments:
Post a Comment