1. Ойжуулалт:
10 га-д 11 сая төгрөгийн ойжуулалтын ажлын тендер 2011.03.24-ны өдөр болж мэргэжлийн байгууллага болох Ойжуулалт хайлааст ХХК-тай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.4-ийн дагуу харьцуулалт амжилтгүй болсон гэж үзээд шууд гэрээ байгуулах аргыг сонгож гэрээ байгуулсан.
2. Ногоон хэрэм:
5 га-д 5.5 сая төгрөгийн ажил гүйцэтгэх байсан боловч 3 жилийн хугацааны арчилгааны зардал нь бага мөн өмнөх жилүүдийн ажлын үр дүн муу учраас энэ жил дээрх ажлыг гүйцэтгэх боломжгүй учир Ногоон хэрэм хөтөлбөрийн албанд буцаахаар болсон.
3. Булаг шанд:
2011 онд тендер явагдаж оролцох компаниуд байгаагүй учир Засаг даргад санал болгосноор Хонгор эрдэнэ ХХК-тай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 30.4.3-ийг үндэслэн гэрээ байгуулсан. 10.0 сая төгрөгөөр Дарьганга сумын Рашаант, Эрдэнэцагаан сумын , булгуудийг хашиж хамгаална.
4. Аялал жуулчлалын цогцолбор байгуулах:
Онгон суманд Жаахан шаргын цогцолбор байгуулах 25.0 сая төгрөгийн тендер 2011.07.28-ны өдөр болж мэргэжлийн байгууллага байхгүй учир мэргэжлийн зураач дизайнер Ё.Бадарчтай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.2.4-ийг үндэслэн гэрээ байгуулсан.
5. УЦУОША-ны Барилгын засварын ажил:
15.0 сая төгрөгийн конторын засварын ажлын тендер явагдаж 2011.05.03-ны өдөр Немон ХХК-тай “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.4, 2011 оны аймгийн Засаг даргын 140 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 11 дүгээр тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан.
No comments:
Post a Comment