Онгон сумын төвөөс баруун урагш 30 гаруй км зайтай Таван толгойн хэмэээх намхавтар ухаа толгодын дунд 2 хүн чулуун хөрөг бий. Уг хөрөг нь хийц, дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд нийт монгол нутагт байгаа хүн чулуудын дотор нэн онцгой бөгөөд ерөөсөө Төв азийн хүн чулуу бүтээх урлагийн оргил нь гэж үзэж болно. Эдгээр хөргүүдийг цагаан болон хөх өнгийн гантиг чулуугаар түшлэгтэй, зөрүүлсэн хөлтэй исэр сандалд залран сууж буй байдлаар урлан хийж уртавтар гонзгой дүгрэг хэлбэртэй чулуун байгууламжийн зүүн өмнө хэсэгт тавьсан байна. Эдгээр хөргүүдийн төрх намба, хувцас өмсгөл, гэзэг үсээ засаж янзалсан байдал тэргүүнтэн нь Xlll-XlV зууны монгол хаад язгууртны дүр төрхийг илтгэх бөгөөд дурьдсан цаг үе холбогдох уран зургийн дурсгал, эртний судлалын малтлагаар илрэн олдсон эд өлгийн зүйлстэй бүрэн дүйцэж байна.
No comments:
Post a Comment