Wednesday, March 11, 2020
Thursday, January 2, 2020
"Талын өглөө" шинэ оны анхны нар харах аялал боллоо
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир
спортын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Уул ус, байгаль
дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн
биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар
харах аялал”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос
урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд арав дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд
Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Эрдэнэцагаан сумынхан оролцлоо. Шинэ оны
анхны харах аяллаар “Мөнгөн өвөл-2020” монгол үндэстний өвлийн хувцасны
үзүүлбэр болон сумо бөхийн барилдаан, хөгжөөнт буухиа, морьтон залуучуудын дунд
ташуур шүүрэх тэмцээн зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. “Мөнгөн
өвөл-2020” өвлийн хувцасны үзүүлбэрт 28 хүн оролцсоноос “Сайхан дээлтэй
хос”-ийн төрөлд тэргүүн байрыг Цагдаагийн газрын Ганбаяр, Алтанзаяа, хоёрдугаар
байрыг Мэргэжлийн хяналтын газрын Мөнхтулга, Мөнхнаран, гутгаар байрыг
Цэндбаяр, Бямбаа нар шалгарсан бол үзэгчдийн дундах сайхан дээлтэй эмэгтэйгээр
Асгат сумын Алтанзул, эрэгтэйгээр Эрдэнэцагаан сумын Өсөхбаяр нар шалгарч
өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Сумо бөхийн барилдаанд Цагдаагийн газрын
Ганбаяр тэргүүн байр, Цагдаагийн газрын Ойдовсүрэн хоёр дугаар байр эзэлсэн бол
Морьтон залуусын дундах ташуур шүүрэх тэмцээнд Оюунболд тэргүүн байр,
Цагдаагийн газрын Өвгөндамдин хоёрдугаар байр, Халзан сумын иргэн Даш гутгаар
байрыг эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна. Аялалд идэвхтэй
оролцсон хамт олны шагналыг Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газрын хамт
олон авлаа.
Аялалд 100 гаруй машин, 630 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо.
Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд мандаж цугларсан олонд халуун дулаан энерги
өгсөн юмаа. Арга хэмжээг зохион байгуулахад хамтран
ажилласан Боловсрол соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар, 9 дүгээр цэцэрлэгийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн
ерөөе.
Saturday, November 16, 2019
"Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль боллоо
“АГТАНА ХҮРЭЭТ” АДУУЧДЫН ЧАНСААГ
ТОДОРХОЙЛСООР
Сүхбаатар аймгийн
ИТХ-ын санаачлагаар Шилийн богдын ар бэлд адуучдын баяр хоёр дахь жилдээ
амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол адуу,
түүнийг дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий
нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг
үйл ажиллагааг энэ жил Монголын гэрэл зургийн холбоо, ӨМӨЗО-ны "Одон"
телевиз, "Эх орон" телевиз, "Талын түрлэг" сэтгүүлчдийн
бүлгэм, “Ухаантай морь” сэтгүүл, "Монцамэ" агентлагийн Япон улсын
сурвалжлагч, фото зураг сонирхогчид зэрэг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд сурвалжиллаа.
Шилийн богдын оройгоос ургах нарыг
харах үйл явцаар эхэлсэн “Агтана хүрээт” наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн
Ч.Улааны "Аварга зээрд" хэмээн алдаршсан хурдан хүлгийг алдаршууллаа.
Энэхүү алдарт хурдан хүлэг энэ жил 25 нас хүрч байгаа аж.
Нээлтийн ёслолын дараа адуучдын
авхаалж сорьсон уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, хамгийн сайн ногт, хазаар
зангидагч, мөн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод,
Дорноговь аймгийн хүлэгч эрс оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөв.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуучин залуус хувцсаараа ижилссэн нь бусдаас
илүү зохион байгуулалттай, ялгарч харагдав. Тэд тэмцээндээ ч амжилттай
оролцсон.
“Агтана хүрээт 2019” наадмын үеэр
МУЭ-ийн зураач Н.Амарсайхан, Содномдаржаа нар үйл ажиллагааны агшинг уран
зургаар газар дээр нь зурж буулгасан нь олны сонирхол татсан үйл явдал байлаа.
Тэдний бүтээлийг баярт оролцсон уран зураг сонирхогчид худалдан авч байв. Энэ
үеэр мөн Дарьганга сумын зураач Б.Энхмаа, зураач, соёл судлаач Д.Амараа нар
гэрэл зураг болон монгол зургийн үзэсгэлэнгээ гаргаж олонд сурталчилсан юм.
“Агтана хүрээт” наадам нь дотоод,
гадаадын жуулчдад Сүхбаатарчуудын аж байдлын онцлогийг харуулах, шүтлэгт
хайрхан, уул усныхаа тухай танилцуулах боломжийг олгож буйгаараа ач
холбогдолтой аж.
Монгол адууны өв соёлыг хадгалж,
хамгаалах, адуучдын чансааг сорьж тодорхойлох болсон "Агтана хүрээт"
хүлэгч эрсийн наадмыг ирэх жилүүдэд илүү олныг хамарсан, томоохон үйл ажиллага
болоосой хэмээн баярын үйл ажиллагааг сонирхсон гадна, дотнын төлөөлөгчид,
жуулчид хэлж байлаа.
Monday, September 9, 2019
Бүх нийтийн явган аялал боллоо
ЗГ-ын 05 дугаар тогтоол,
Аймгийн засаг даргын 50 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийг дэмжих,
дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээ болон
аялал жуулчлалыг сурталчилах, ажилчдын эрүүл мэндийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын
газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран Бүх нийтийн
явган аяллыг 9 сарын 08 ны өдөр Баруун голын эхэнд зохион байгууллаа. Явган
аялалд 4-р сургууль, Сүхбаатар хөгжил ҮТП, 6-р цэцэрлэг, БУ ЗДТГ, ОНӨГазар,
Мандарваа 8-р цэцэрлэг, УЦУОШГазар, ЗХ 338-р анги, Хаан банк, Төрийн банк, 11-р
цэцэрлэг, Цагдаагийн газар, Дөрвөлж ХХК, ОБГазар, Эрүүл мэндийн газар,
Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын баг хамт олон оролцлоо. Аяллын үеэр Олс
таталт, Хөгжөөнт буухиа, Хэн сайн хоол хийх вэ уралдаан тэмцээн зохион
байгуулагдаж олс таталтын тэмцээнд 1-р байр ЗХ 338-р анги, 2-р байр Мандарваа 8
цэцэрлэг, Хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байр Онцгой байдлын газар, 2-р байр Хаан
банк, Хэн сайн хоол хийх вэ уралдаанд 1-р байр ЗХ 338-р анги, 2-р байр
Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын баг хамт олон эзлэж Талархал, мөнгөн
шагналаар шагнагдсан бол идэвхитэй оролцсон байгууллагын шагналыг Цагдаагийн
газар, 11-р цэцэрлэгийн хамт олон шагнагдсан. Бүх нийтийн явган аялалд нийт 17
баг, 160 гаруй хүн оролцож нэг өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрөөлөө.
Subscribe to:
Posts (Atom)



