Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир
спортын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Уул ус, байгаль
дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн
биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар
харах аялал”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос
урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд арав дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд
Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Эрдэнэцагаан сумынхан оролцлоо. Шинэ оны
анхны харах аяллаар “Мөнгөн өвөл-2020” монгол үндэстний өвлийн хувцасны
үзүүлбэр болон сумо бөхийн барилдаан, хөгжөөнт буухиа, морьтон залуучуудын дунд
ташуур шүүрэх тэмцээн зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. “Мөнгөн
өвөл-2020” өвлийн хувцасны үзүүлбэрт 28 хүн оролцсоноос “Сайхан дээлтэй
хос”-ийн төрөлд тэргүүн байрыг Цагдаагийн газрын Ганбаяр, Алтанзаяа, хоёрдугаар
байрыг Мэргэжлийн хяналтын газрын Мөнхтулга, Мөнхнаран, гутгаар байрыг
Цэндбаяр, Бямбаа нар шалгарсан бол үзэгчдийн дундах сайхан дээлтэй эмэгтэйгээр
Асгат сумын Алтанзул, эрэгтэйгээр Эрдэнэцагаан сумын Өсөхбаяр нар шалгарч
өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Сумо бөхийн барилдаанд Цагдаагийн газрын
Ганбаяр тэргүүн байр, Цагдаагийн газрын Ойдовсүрэн хоёр дугаар байр эзэлсэн бол
Морьтон залуусын дундах ташуур шүүрэх тэмцээнд Оюунболд тэргүүн байр,
Цагдаагийн газрын Өвгөндамдин хоёрдугаар байр, Халзан сумын иргэн Даш гутгаар
байрыг эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна. Аялалд идэвхтэй
оролцсон хамт олны шагналыг Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газрын хамт
олон авлаа.
Аялалд 100 гаруй машин, 630 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо.
Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд мандаж цугларсан олонд халуун дулаан энерги
өгсөн юмаа. Арга хэмжээг зохион байгуулахад хамтран
ажилласан Боловсрол соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар, 9 дүгээр цэцэрлэгийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн
ерөөе.
No comments:
Post a Comment