Tuesday, June 26, 2012

Байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон

•    БОАЖГ-ын Ан амьтан хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, Байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр нартай хамт 5-р сарын 25-ны өглөө 2011 онд Баян-Овоо ууланд сэргээн нутагшуулсан Монгол Тарваганд мониторинг хийлээ. Мониторингоор сэргээн нутагшуулсан тарвагануудын тоо толгой өссөн гэсэн дүгнэлт гаргасан. Түүнээс хойш  Баян-Овоо ууланд нутагшуулсан тарваганд нийт 6 удаа мониторинг хийхэд уулын энгэрт нийтдээ ойролцоогоор 7-н дошинд 9-12 толгой тарвага, уулын хойд ухаад 13-н дошинд 10-15 толгой тарвага байна гэсэн дүгнэлт хийсэн.
•    Монгол улсын Ерөнхийлөгчйн зарлигаар бүх нийтээр мод тарих өдөр ба сумын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 22210,0 сая төгрөгийн хөрөнгөөр 4345 мод бутыг тарьж ургуулаад байна.
•    Түмэнцогт сумын ИТХ-ын даргын 2012 оны 06-р сарын 04-ны өдөр баталсан сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн  нэгжүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу “ЭФ ЖИ ПИ ЭМ” ХХК-д 2012 оны 06-р сарын 04-ны өдөр хяналт шалгалт хийсэн. 

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.


Байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг

•    Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамж, сумын нөөц хөрөнгөөр Онгон суманд хүнд даацийн том оврын машин техникээр /4 машин/ нийтийн эзэмшлийн хогийн цэгийг түрэх, далан босгох, нүх ухах, булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэн хяналт тавин ажиллаа.
Хогийн цэгийн гадна үлдсэн хогийг цэвэрлүүлэх нийтийг хамарсан ажлаар 5-р багийн Засаг дарга Д.Золжаргал, халамжийн байцаагч У.Одонцэцэг нартай хамтран хог төслийг хэрэгжүүлэн өрхийн орлогогүй, ядуу болон нэн ядуу 7 иргэнээр хогийн цэгийн 9 га талбайг 6 хоног цэвэрлүүлсэн. 

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв. 

Monday, June 25, 2012

Байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ


•    Идлэг шонхор шувуу судлах, хамгаалах төслийнхөн тус суманд ирж сумын нутагт байрлах 250 ширхэг Идлэг шонхор шувууны хиймэл үүрэнд хамтарсан хяналт тавьж ажилласан. 2011 оны 8-р сард эргэхэд 11 үүр устсан байсан бол 2012 оны 6-р сард 13 ширхэг үүр гэмтсэн байсан бөгөөд үүнээс 6 ширхэг үүр унасан, 7 ширхэг үүрний шон алга болсон байна.
•    Монгол улсын Ерөнхийлөгчийн 63-р тоот зарлигийн дагуу 05-р сарын 15-нд тус суманд мод тарих өдрийг зохион байгуулж ажилласан. Үүнд:
Сумын Засаг даргын тамгын газар - 100 ширхэг суулгац
Цэцэрлэг - 40 ширхэг суулгац
Сургууль – 260 ширхэг суулгац
Айл өрх – 67 ширхэг суулгац суулгасан.
•    Аймгийн Засаг даргын шийдвэрээр сумдын хогийн цэгийг тохижуулах шийдвэр гарсантай холбогдуулан тус сумын хогийг цэгийг 7 хоногийн хугацаанд цэвэрлэж бүрэн тохижуулсан.
•    Сумын төвөөс баруун урагш 10-аад км-т байрлах Зараагийн ууланд байрлах аргаль хонинд био техникийн арга хэмжээ авж 30 ширхэг боодол өвс, 1 тн хужир шүү тавьж өгсөн.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Байгаль хамгаалагч Пүрэвням

•    Андын илч ХХК-ны нөхөн сэргээлтийг хүлээж авах коммист БОАЖГ-ын дарга Д.Батхүрэл, ан амьтан хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, Ахлах мэргэжилтэн Н.Мөнхбаатар, Баруун-Урт сумын байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ш.Нямхүү, Эрдэнэцагаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Амарсүрэн нарын хамт явж ажилласан.
•    Сумаас хойш 30 км-т Өвөр хөндий гэдэг газар аянганы улмаас гал түймэр гарч нийт 4 машин 60 хүний бүрэлдэхүүнтэй 15 хүн ахлан явж гал түймрийг унтраасан.

Эрдэнэцагаан сумын Байгаль хамгаалагч Пүрэвням мэдээлэв.