Monday, June 25, 2012

Байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ


•    Идлэг шонхор шувуу судлах, хамгаалах төслийнхөн тус суманд ирж сумын нутагт байрлах 250 ширхэг Идлэг шонхор шувууны хиймэл үүрэнд хамтарсан хяналт тавьж ажилласан. 2011 оны 8-р сард эргэхэд 11 үүр устсан байсан бол 2012 оны 6-р сард 13 ширхэг үүр гэмтсэн байсан бөгөөд үүнээс 6 ширхэг үүр унасан, 7 ширхэг үүрний шон алга болсон байна.
•    Монгол улсын Ерөнхийлөгчийн 63-р тоот зарлигийн дагуу 05-р сарын 15-нд тус суманд мод тарих өдрийг зохион байгуулж ажилласан. Үүнд:
Сумын Засаг даргын тамгын газар - 100 ширхэг суулгац
Цэцэрлэг - 40 ширхэг суулгац
Сургууль – 260 ширхэг суулгац
Айл өрх – 67 ширхэг суулгац суулгасан.
•    Аймгийн Засаг даргын шийдвэрээр сумдын хогийн цэгийг тохижуулах шийдвэр гарсантай холбогдуулан тус сумын хогийг цэгийг 7 хоногийн хугацаанд цэвэрлэж бүрэн тохижуулсан.
•    Сумын төвөөс баруун урагш 10-аад км-т байрлах Зараагийн ууланд байрлах аргаль хонинд био техникийн арга хэмжээ авж 30 ширхэг боодол өвс, 1 тн хужир шүү тавьж өгсөн.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Байгаль хамгаалагч Пүрэвням

•    Андын илч ХХК-ны нөхөн сэргээлтийг хүлээж авах коммист БОАЖГ-ын дарга Д.Батхүрэл, ан амьтан хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, Ахлах мэргэжилтэн Н.Мөнхбаатар, Баруун-Урт сумын байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ш.Нямхүү, Эрдэнэцагаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Амарсүрэн нарын хамт явж ажилласан.
•    Сумаас хойш 30 км-т Өвөр хөндий гэдэг газар аянганы улмаас гал түймэр гарч нийт 4 машин 60 хүний бүрэлдэхүүнтэй 15 хүн ахлан явж гал түймрийг унтраасан.

Эрдэнэцагаан сумын Байгаль хамгаалагч Пүрэвням мэдээлэв.

Wednesday, May 30, 2012

Байгаль хамгаалагч

-    Лхүмбийн бригадын ойролцоо нэг хоёр тооны тарвага байна гэсэн мэдээллийн дагуу очиж үзэхэд нэг толгой тарвага байсан.
-    Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Халзан зэрэг сумдуудад тарвага сэргээн нутагшуулах ажилд гар бие оролцон ажиллаа. Ингэхдээ Сүхбаатар суманд 20, Эрдэнэцагаан суманд 18, Түвшинширээ суманд 20, Халзан суманд 20 нийт 78 толгой тарвага нутагшуулсан.
-    Мянганы замын дагуу 15 сая төгрөгийн улсын төсвөөр ногоон байгууламж хийх төслийг БОХУБ, Төрийн сангийн төлөөлөгч, Байгаль хамгаалагч миний бие хамтран бичиж тендер шалгаруулж тендерт Улаанбаатар хотын “Мөнх ой” ХХК компани шалгарч ажлаа эхлээд байна.
-    Суманд үйл ажиллагаа явуулж байгаа ЭФ ЖИ ПИ ЭМ ХХК нь зөвшөөрөлгүйгээр Хэрлэн голын эргээс түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайргыг 40 тонны ХОВО маркийн машинаар 6-н удаа татсаныг иргэд мэдээлсэний дагуу БОХУБ Н.Ганбат, Байгаль хамгаалагч миний бие хамт уурхай дээр нь очиж илрүүлэн тэмдэглэл үйлдэж арга хэмжээ авахаар болсон.

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.

Байгаль хамгаалагч

-    Түвшинширээ сумаас баруун зүгт 12 км-т байрлах Хар ам гэртэй газарт нутагшуулсан монгол тарваганд өглөө, оройн гарааны үеэр тандалт хийхэд 5 тарвагыг олж харсан бөгөөд бусад нүхэнд нь мөр, ялгадас байсан нь нутагшуулсан тарвага тогтвортой байгааг харуулж байсан.
-    Сүхбаатар аймгийн Засаг даргын шийдвэрээр сумдын хогийн цэгийг тохижуулах компанийхан тус суманд ирж ажилласан. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтэн Ж.Алтанцэцэгтэй хамтран 10 хүнийг 15 хоногийн хугацаанд нэг өдөрт 12000 төгрөгөөр цалинжуулан үлдэгдэл хогийг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.
-    Монгол улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн дагуу Мод тарих өдөртэй холбогдуулан Засаг даргын тамгын газрын гаднах талбайд 10 ширхэг суулгац, Зүүн сааданд 13 ширхэг суулгац, цэцэрлэгт хүрээлэнд 43 ширхэг суулгац нийт 66 ширхэг улиас, айл өрхөд 76 ширхэг суулгац, Д.Маамын нэрэмжит дунд сургууль 500 гаран мод нийт 700 гаран мод тариалаад байна.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ