Wednesday, May 30, 2012

Байгаль хамгаалагч

-    Түвшинширээ сумаас баруун зүгт 12 км-т байрлах Хар ам гэртэй газарт нутагшуулсан монгол тарваганд өглөө, оройн гарааны үеэр тандалт хийхэд 5 тарвагыг олж харсан бөгөөд бусад нүхэнд нь мөр, ялгадас байсан нь нутагшуулсан тарвага тогтвортой байгааг харуулж байсан.
-    Сүхбаатар аймгийн Засаг даргын шийдвэрээр сумдын хогийн цэгийг тохижуулах компанийхан тус суманд ирж ажилласан. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтэн Ж.Алтанцэцэгтэй хамтран 10 хүнийг 15 хоногийн хугацаанд нэг өдөрт 12000 төгрөгөөр цалинжуулан үлдэгдэл хогийг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.
-    Монгол улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн дагуу Мод тарих өдөртэй холбогдуулан Засаг даргын тамгын газрын гаднах талбайд 10 ширхэг суулгац, Зүүн сааданд 13 ширхэг суулгац, цэцэрлэгт хүрээлэнд 43 ширхэг суулгац нийт 66 ширхэг улиас, айл өрхөд 76 ширхэг суулгац, Д.Маамын нэрэмжит дунд сургууль 500 гаран мод нийт 700 гаран мод тариалаад байна.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ

Tuesday, May 29, 2012

Байгаль хамгаалагч

-    Баян цогт”-ын уурхайн усны хайгуул хийж байсан талбайг хүлээж авахаар БОХУБ М.Амарсүрэн, газар шороо хөдөлгөөний тэргүүн Мөнхөө нарын хамтаар очиж авах гэсэн боловч нөхөн сэргээлт дутуу байсан учир 14 хоногийн хугацаа өгч эргэж шалгаж авахаар болсон
-    Эрдэнэцагаан сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг “Баян эрч”, “Баян цогт”-ын уурхайн 2 ковшоор гадуур талаар нь 2 м гүн, 1м өргөнтэй шуудуу татуулж шороогоор далан босгож хашиж хамгаалсан. Мөн голын тохойгоор хайрга, шороо авсан ба хуучин байсан нүхнүүдийг булуулж тэгшилсэн.
-    Сумын төвийн нийтийг хамарсан их цэвэрлэгээнд айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага нийт 521 иргэн, 867 хүүхэд 6 трактор 11 тонн хогийг хогийн нэгдсэн цэгт хаясан.

Эрдэнэцагаан сумын Байгаль хамгаалагч Ц.Пүрэвням мэдээлэв.

Monday, May 21, 2012

Алтан хонх тэмцээн зохион байгууллаа

БОАЖГ-аас “Байгаль хамгаалах өдрүүд”- ийг тохиолдуулан  ЕБС-ийн 8,9,10 дугаар ангиудын сурагчдын дунд танин мэдэхүйн “ АЛТАН ХОНХ” тэмцээнийг зохион байгууллаа. 
Тэмцээний гол зорилго нь хүүхэд багачуудын байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдлүүлэх , тэдний байгалиа  хайрлах сэтгэлгээг бий болгоход оршиж байгаа бөгөөд тэмцээнд нийт 3 сургуулийн 70 гаруй сурагчид оролцож оюун ухаанаа сорьсноос эхний байранд тэмүүлэл сургуулийн 10 дугаар ангийн сурагч Эрдэнэбаяр, 2-р байр 10 жилийн дунд сургуулийн сурагч Батзориг, 3-р байрыг тэмүүлэл сургуулийн сурагч Батмэргэн, 4-р байрыг 10 жилийн сургуулийн сурагч Тамир, тусгай байрыг  тэмүүлэл цогцолбор сургуулийн сурагч Дарьсүрэн нар эзэлж өргөмжлөл мөнгөн шалгалаар шагнагдлаа. Мөн оролцсон бүх хүүхдэд Дурсамж хадгалуулав. 

Tuesday, May 15, 2012

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр болж өндөрлөлөө

           Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2012 оны 05-р сарын 11-12 ны өдрүүдэд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөр хоёр өдөр үргэжилсэн бөгөөд эхний өдөр Сүхбаатарын талбай дээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр болж энэ үеэр Ус цаг уур орчны шинжилгээний алба албаныхаа техник технологийг сурталчилж, Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Уулбаян, Халзан, Асгат, Баруун-Урт сумдууд өөрийн сумыг танилцуулсан бол БОАЖГ-ын дэргэдэх Мод үржүүлгийн алба, Ойжуулалт хайлааст ХХК, Сүхбаатар ойжуулалт ХХК, Талын жимс ХХК өөсрдийн тарьж ургуулсан мод, бут, сөөгөөрөө үзэсгэлэн гаргаж оролцсон, нээлттэй хаалганы үеэр иргэдийн дунд хонжворт сугалаа явуулж азтанг шалгаруулсан. 
        Салбарын нээлттэй хаалганы үеэр ажил хөдөлмөртөө амжилт гаргасан Сүхбаатар сумын БОХУБ н.Баттулгыг БО-ны салбарын тэргүүний ажилтан, Түвшинширээ сумын БОХУБ н.Батцогтыг БОАЖЯ-ны жуух, БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуунийг БОАЖЯ-ны жуух, зарим хүмүүсийг аймгийн Засаг даргын баярын бичиг, жуухаар тус тус шагнаж урамшууллаа. 
          Хоёр дах өдөр Жаахан шарга театрт “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт” болсон. Зөвлөлдөх уулзалтанд ХБХ дарга Энхцэцэг, БОАЖГ-ын дарга Д.Батхүрэл, МХГ-ын байцаагч Б.Хүрэлбаатар, БОНЗ-ийн гишүүн З.Боргил, TNC ТББ, Хүний эрх хөгжил төв, Нэг дэлхий ТББ болон БОАЖГ-ы мэргэжилтэнгүүд хариуцсан салбарын талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлдөх уулзалтаас шийдвэрийн хуудас гаргаж дээд шатны байгууллагууддаа явуулахаар болсон. Мөн 5-р сарын 12-ны өдөр буюу Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн эзэмшлийн талбай болон заагдсан талбайд мод бут тарилаа.