Баруун-Урт - Шилийн богд - Дарьганга сум - Баруун-Урт 489км
Баруун-Урт –45км- Асгат сум –10км- Сүхбаатар аймгийн төв цэг –120км- Бичигтийн шахаа –2км- Хөргийн хөндий –5км- Шилийн богд жуулчны бааз –25км- Талын агуй –14км- Шилийн богд –50км- Торой бандийн хөшөө –8км- Ганга нуур –20км- Дарьганга сум –70- Хүрээ бүрд жуулчны бааз -120км- Баруун-Урт.Monday, May 17, 2010
Saturday, May 15, 2010
"Төрөлх нутгаа ногооруулъя" үзэсгэлэн худалдаа боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар нь 2010 онд "Монголоо ногооруулъя" аян зарласан. Манай БОАЖГазраас 5-10 дугаар сарын хугацаанд "Төрөлх нутгаа ногооруулъя" аян зарлаж байгаатай холбогдуулан 5-р сарын 09-нд уг аяны нээлтийг хийж, "Мод суулгац, тасалгааны цэцэг, бордоо болон усалгаа, арчилгааны техник хэрэгслээр үзэсгэлэн худалдааг хийж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаа.
Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Баруун-Урт сумын Засаг дарга М.Төмөрчулуун, “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ-ын дарга Алтансүх нар оролцлоо. Нээлтийн үеэр бүх сумдын төлөөлөгчдөд аяны туг болон “Ногоон дэвтэр”-ийг гардууллаа.
Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Баруун-Урт сумын Засаг дарга М.Төмөрчулуун, “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ-ын дарга Алтансүх нар оролцлоо. Нээлтийн үеэр бүх сумдын төлөөлөгчдөд аяны туг болон “Ногоон дэвтэр”-ийг гардууллаа.
Үзэсгэлэн худалдаанд Баруун-Урт, Түмэнцогт сум, 1-р 10-н жил, Тэмүүлэл цогцолбор сургууль болон аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцсон бөгөөд шилдэг 4 оролцогч шалгаруулснаас Түмэнцогт сумын “Мяндарт” ХХК, Баруун-Урт сумын иргэн Г.Уранчимэг, Э.Алтанчимэг, Баруун-Урт сумын “Зуун наст” цэцэгчний клуб тус тус шалгарсан. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд уг үзэсгэлэнд оролцогчид сэтгэл их өндөр байсан.
Saturday, May 1, 2010
БОАЖГазар Зочид буудал, жуулчны баазын удирдлага, менежер, ажилтнуудад мэргэжлийн чиглэл олгох сертификатат сургалтыг зохион байгууллаа
Зочид буудал, жуулчны баазын удирдлага, менежер, ажилтнуудад мэргэжлийн чиглэл олгох зорилгоор Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Мерси кор”-ын сүхбаатар аймаг дахь төлөөлөгчийн газар, Монголын зочлох үйлчилгээний холбоо ТББ хамтран “Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжлийн чиглэл олгох сертификатат сургалт”- ыг 2010 оны 4-р сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Сургалтанд:
Талын агуй жуулчны бааз
Хүрээ бүрд жуулчны бааз
Шилийн богд жуулчны бааз
Тансаг зочид буудал
Соло зочид буудал
Их уул зочид буудал
Ганга зочид буудал
Оргих зочид буудал
Баруун-Урт зочид буудал
Эрдэнэзаан дэн буудал
Хоймор дэн буудал
Одкон ХХК
Хувиараа аж ахуй эрхлэдэг хүмүүс тус тус оролцсон.
Хүрээ бүрд жуулчны бааз
Шилийн богд жуулчны бааз
Тансаг зочид буудал
Соло зочид буудал
Их уул зочид буудал
Ганга зочид буудал
Оргих зочид буудал
Баруун-Урт зочид буудал
Эрдэнэзаан дэн буудал
Хоймор дэн буудал
Одкон ХХК
Хувиараа аж ахуй эрхлэдэг хүмүүс тус тус оролцсон.
Friday, April 23, 2010
Маршрут 4
Дорнод-Сүхбаатар-Хэнтий /908 км/
1 дэх өдөр 100Хаалгатын хүн чулуу -25км- Егүзэр хутагтын төрсөн газар -45км- Лхачинвандад уул -30км- Wood house жуулчны бааз /хоноглох/
2 дах өдөр 177
Wood house жуулчны бааз –40км- Эрдэнэцагаан сум –37км- Жаргалантын ширээ -40км- Зотол хан уул -60км- Талын агуй жуулчны бааз
3 дах өдөр 116
Талын агуй жуулчны бааз - 14км- Шилийн богд уул -39км- Бичигтийн шахаа -2км- Хөргийн хөндий -3км- Шилийн богд жуулчны бааз -30км- Торой бандийн хөшөө -8км- Ганга нуур -20км- Дарьганга сум /Хаан хатан хөрөг/ New Dariganga амралтын газар
4 дэх өдөр 159
New Dariganga амралтын газар-30км- Наран сум- 27км- Сөдөтийн цагаан чулууны бичээс -52км- Шивээт хүн чулуу -30км- Будрын чулуу -20км- Тавантолгойн хүн чулуу
5 дах өдөр 100
Тавантолгойн хүн чулуу -60км- Онгон сум -40км- Хүрээ бүрд жуулчны бааз
6 дах өдөр 153
Хүрээ бүрд жуулчны бааз-15км- Онгон таван булаг -45км- Замын нуурын хадны бичээс -30км- Хатавчийн хавцал -63км- Баруун-Урт хот
7 дах өдөр 103
Баруун-Урт хот-83км- Устай бургастай эртний хүний оромж -20км- Мөнххаан сум –Хэнтий аймаг.
Subscribe to:
Posts (Atom)

