Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар нь 2010 онд "Монголоо ногооруулъя" аян зарласан. Манай БОАЖГазраас 5-10 дугаар сарын хугацаанд "Төрөлх нутгаа ногооруулъя" аян зарлаж байгаатай холбогдуулан 5-р сарын 09-нд уг аяны нээлтийг хийж, "Мод суулгац, тасалгааны цэцэг, бордоо болон усалгаа, арчилгааны техник хэрэгслээр үзэсгэлэн худалдааг хийж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаа.
Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Баруун-Урт сумын Засаг дарга М.Төмөрчулуун, “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ-ын дарга Алтансүх нар оролцлоо. Нээлтийн үеэр бүх сумдын төлөөлөгчдөд аяны туг болон “Ногоон дэвтэр”-ийг гардууллаа.

Үзэсгэлэн худалдаанд Баруун-Урт, Түмэнцогт сум, 1-р 10-н жил, Тэмүүлэл цогцолбор сургууль болон аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцсон бөгөөд шилдэг 4 оролцогч шалгаруулснаас Түмэнцогт сумын “Мяндарт” ХХК, Баруун-Урт сумын иргэн Г.Уранчимэг, Э.Алтанчимэг, Баруун-Урт сумын “Зуун наст” цэцэгчний клуб тус тус шалгарсан. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд уг үзэсгэлэнд оролцогчид сэтгэл их өндөр байсан.
No comments:
Post a Comment