Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010.04.14-ны 63 тоот захирамжаар жил бүрийн 5. 10 дугаар сарын 2 дахь 7 хоногт "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан 5-р сарын 14-нд албан байгууллага, багийн иргэдийн оролцуулсан “Мод яаж тарьж ургуулах” талаарх сургалтыг Ойн ахмад инженер Баатарсүрэнгээр хичээл заалгаж сургалт зохион байгуулсан. Сургалтанд 20 гаруй байгууллага, 7 багийн нийт 70 хүн оролцсон.
5 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төв Баруун-Урт суманд 10 гаруй байгууллагын 150 гаруй иргэн оролцож голт бор, сарнайн бут, гүйлс, хайлаас, улиас зэрэг 4-5 төрлийн гоёл чимэглэлийн 3500 ширхэг мод бутыг “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ, Баруун-Урт сумын ЗДТГ, МХГ, Тэмүүлэл цогцолбор сургууль, 1-р 10 жилийн сургууль, Хүүхдийн төлөө хэлтэс, Статистик, ГХБХБГазар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн талбайд тарьж суулгалаа.
No comments:
Post a Comment