Мөн бугын аман ус, зүүн Араатын Хэцүү жанжин
уулын бэлд хужир тавьж биотехникийн арга хэмжээ авлаа. Эрдэнэцагаан
сумын ихэнх нутагт цас их унасан ч Халиун буга байршиж байгаа нутагт цас
бага байсан ба зөвхөн унд залгах төдий байна.
Цаашид ууланд байгаа
бугын Аман ус хэмээх шандыг сэргээх, хавар намартаа хужир шүү тавьж өгч
байхаар Өсөхбаяр орлогчтой хилийн цэргийн 0146-р ангийн 4-р заставын
хамт олонтой тохиролцлоо. 2012 онд тус бүс нутагт Богд уулнаас 3 буга
нутагшуулсан.Цаашид халиун бугын цус ойртох асуудлаас сэргийлж өөр
газраас шинээр буга сэргээн нутагшуулах нь зөв зүйтэй болов уу хэмээн
бодлогын түвшинд саналтай байна. Мөн энэ ажилд хамтран ажилласан 4-р
заставын ахлах ахлагч Баярхүү ахдаа талархал илэрхийлэе. Үндсэн халиун
бугын сүрэг нутаглаж байгаа Зүүн, Баруун Араат уулууд нь ТХГН-ын хилийн
цэст ордоггүй учир цаашид ТХГН-ын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авах
шаардлагатай байна.
Ан амьтан, амьд байгалиа үр хойчдоо өвлүүлэн үлдээцгээе.
хооо сайн бнашдээ мундагшүүү та нар
ReplyDelete