Дарьганга сумын төвөөс зүүн хойш 70 км-т д.т.д 1778 м өндөр. Дарьгангын унтарсан галт уулын нэг. Орчныхоо газраас 400 гаруй метр өндөр энэ уул тэгш тал дээр хаана хаанаасаа 60-аад км холоос майхан шовгор мэт хөхрөн харагдах нь нэн сонин. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ.
Эрт дээр үед энэ уулан дээр шилийн сайн эрсүүд гарч хийморь лундаагаа сэргээж, ургах улаан нарнаас энерги аван, ажил үйлсээ даатган байжээ. Унгарын эрдэмтэн судлаачид Шилийн богд уулын энергийг тусгай зориулалтын багажаар хэмжиж үзээд асар их энергитэй болохыг баталсан байдаг. Богд дээр гарсан хүний энерги нэмэгдэж, ажил үйлс, хийморь лундаа сэргэдэг болох нь амьдрал дээр харагддаг. Ахмад настангуудын ярьснаар Шилийн богд уул нь эм савдагтай учраас эмэгтэй хүн гардаггүй, архи өргөдөггүй, их дуу чимээ гаргадаггүй, гуйх юмаа шивнэж гүйдаг байжээ. Харин Шилийн богд уулан дээр гол харах зүйл нь босоо цагаан хийморь буюу сүүдрийн орой дээр нь яндагийн утаа шиг зүйл гэрэлтэж харагддаг. Тэрийг харж сүслэн зальбирдаг гэцдэг.
Харин сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаж уул овоонд идээ будаагаа өргөж, хүндэтгэл үзүүлж байгаа нэрээр баахан архины шил, сүүний сав, уут, хонины ууц, чанасан мах, ул боов, өнгө өнгийн хадаг, хийморийн дарцаг, төрийн мөнгөн тэмдэгт, ариун цэврийн цаас, эмэгтэй хүний дотуур хувцас, эмэгтэй хүний хэрэглэл, чихэр жимс, арц хүж, төрөл бүрийн холбоодийн туг далбаа гээд есөн жирийн зүйлээ хаяаад явдаг болжээ. Энэ нь уул овоондоо хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг үү эсвэл ...
Ялангуяа энэ үзэгдэл цагаан сарын шинийн 8 – 15 ны хооронд илүү ихээр ажиглагдана. Зарим нэг буянтай аав ээжийн буянаар хамраа сөхсөн айлын эрх залуучууд би эр хүн хаана юугаа хийх нь та муусайнд хамаагүй гээд хилийн хориотой бүсэд хүртэл Галт зэвсгийн дуу хүртэл гаргах аж. 2015 оны шинийн 8 нд Шилийн богд уул үүрэндээ шавааралдсан шоргоолз шиг хүнээр бүчигдэж, ганган хээнцэр машины зогсоол болон хувирсан билээ.
Биднийг бага байхад өвөө эмээ, аав ээж минь уул овоон дээр гарчихаад хог бүү хаяж бай. Хогоо аваад явж бай гэж сургадаг байсан. Нутгийн минь энэ сайхан уул ингэж нүдний өмнө Шилийн богд уул биш Шилэн овоо болон хувирч байгаа нь монгол эр хүн бүрийн зүрхэн дундуур зүсэх мэт болох юм.
1990 ээд онд Шилийн богд уулан дээр гарахад өвс нь халиурч, гангын үнэр хамар цоргин үнэртдэг байж билээ. Тэр үед уулан дээр чулуун овоо, хар туг, адууны дэл сүүл л байдаг байсан. Хот хөдөөнөөс ирсэн хүмүүс уулын тогооны зүүн хажуугаар дээш гараад чулуун овоог гурав тойроод тогооны баруун амсараар тойрч буудаг уламжлалтай байсан. Харин одоо юун гангын үнэр үнэртэж, өвс халиурах. Өвлийн цагт чулуун овоо нь сүүн овоо болж, хадаг, мөнгөн тэмдэгт, хийморийн дарцаг нь навсайн хөглөрч газраар нэг тарсан, зуны цагт өргөсөн эд зүйл нь муудан ялзарч гахайн ферм дээр байгаа мэт үнэртэх болжээ. Уул овоондоо идээ будаагаа өргөх хүмүүсийн сэтгэлийг гутаах гэсэнгүй. Харин идээ будааныхаа дээжийг өргөчихөөд үлдсэнийг нь ар гэр, ард хоцорсон хүмүүстээ уул овооны хишиг хэмээн хүртээж, хийморийн дарцагаа уул овоогоороо аравнайлуулж, салхи үзүүлчихээд өргөө гэрийнхээ ламын заасан зүгт мандуулдаг уламжлалтай.
Энэ нийтлэлийг би бичихдээ хүн бүрийг буруутгаагүй юм шүү. Харин уул усандаа хүндэтгэл үзүүлэхдээ байгаль дэлхийгээ бохирдуулахгүйгээр ёс жудагтайгаар хандаж байгаачээ гэдгийг л ойлгуулах гэж оролдсон нэгэн илэрхийлэл минь юм.
Энэ дашрамд Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын Засаг даргын тамгын газар, Шилийн богд орчмын жуулчны баазууд, нутгийн сайн санаат хүмүүс энэ асуудлыг өөрийн чадлаараа зохицуулж, хогийг цэвэрлэж, уул овоогоо ариун дагшин байлгахаар чин сэтгэлээрээ хандаж байгаад сэтгэлийн гүнээсээ талархал илэрхийлье.
Дахин давтан хэлэхэд “ИДЭЭ БУДААНЫХАА ДЭЭЖИЙГ ӨРГӨЧИХӨӨД ҮЛДСЭНИЙГ НЬ АР ГЭР, АРД ХОЦОРСОН ХҮМҮҮСТЭЭ УУЛ ОВООНЫ ХИШИГ ХЭМЭЭН ХҮРТЭЭЖ, ХИЙМОРИЙН ДАРЦАГАА УУЛ ОВООГООРОО АРАВНАЙЛУУЛЖ, САЛХИ ҮЗҮҮЛЧИХЭЭД ӨРГӨӨ ГЭРИЙНХЭЭ ЛАМЫН ЗААСАН ЗҮГТ МАНДУУЛДАГ” уламжлалыг дэлгэрүүлэн түгээцгээе.

No comments:
Post a Comment