Эм шонхор эрээсээ арай том биетэй байх ба эр шонхорын биеийн урт 42-50 см, эм нь 52-59 см, эрийн далавчны дэлгэц нь 104-114 см, эм нь 120-120 см байдаг. Эрийн жин 820-890 г, эм нь 970-1130 г хүрдэг. Өд сөд нь цайвар хүрнээс хар бараан зүстэй байх ба цээж эвлий гуяны хучигч өдөндөө хар бараан харавтар толбонуудтай. Сүүлэндээ цайвар бараан хөндлөн судлуудтай. Эмийнх нь зүс эрээсээ арай бүдгэвтэр байна.
Залуу идлэг шонхорын хушууны уг, хөл савар нь шар, сүүл нь богино, толбо цөөхөн зэрэг шинж тэмдгээр ялгагдана. Заримдаа хааяа цав цагаан шонхор үзэгдэнэ.
Шонхорын төрлийн шувуудыг хушууны доод ирмэгт байх соёо хэлбэрийн махираар, товгороор бусад махчин шувуудаас амархан ялган таньдаг. Идлэг шонхор бусад төрлийн шонхоруудаас харьцангуй том байдгаараа ялгаатай, нүүдлийн махчин шувуу юм.
Гол хоол тэжээл нь огтоно, хулгана, зурам, үлий зэрэг болно. Залуу идлэг шонхор нуруу бараан хүрэн, нарийн улбар эмжээр бүхий өдтэй.

Дагзны өд цайвар бөгөөд хар голчтой, дэвүүрүүд улбардуу, дотор талаасаа мөн улбардуу толбо бүхий эрээн, залуур бараан хүрэн, хөндлөн судалтай, үзүүр цагаан, 10 сартайд үржилд орж хус бургасан төгөлд үүрээ засч 6 дугаар сарын эхээр 5-6 ш улбардуу, хүрэн толботой өндөг гарган нэг сарын дараа ангаахай гарна. Түргэн, Хархираа, Монгол Алтайн нурууны дагуу Ховд голын эхнээс Булган, Үенчийн гол, Тайшир, Их богд, Тэс гол, Дэлгэр мөрний дунд хэсэг, Идэр, Чулуут, Улз, Туул, Хэрлэн, Онон, болон Эгийн гол, Буйр, Халх Нөмрөгийн савд тархжээ.
Төгөл бургас шугуйтай голын хөндийд амьдарна.
Ховордсон үндэслэл: Тусгай зөвшөөрөл гэх нэрийн дор замбараагүй амьдаар барьж гадаадад бага төлбөртэйгээр гаргасаар байна. Мөн амьдаар нь барихдаа осолдох явдал цөөнгүй.
Хамгаалагдсан байдал: Хустай нуруу, Онон Балж, Нөмрөг зэрэг байгалийн цогцолборт газарт хамгаалагдаж байна.
Идлэг шонхор шувууг жил бүрийн 11-р сарын 15-наас дараа оны 6-р сарын 20 хүртэлх хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар нь барихыг хориглоно.
Монгол Улсад “Тусгай сонирхол”-ын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, Монголын үндэсний уламжлалт соёл, аж ахуйн үндэс болсон бэлчээрийг хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг ханган, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Идлэг Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарласан. Үндэсний бахархалт шувууг зарлан тунхаглах анхны ёслолын үйл ажиллагаа явагдсан өдрөөс эхлэн Идлэг Шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгон ашиглах, Идлэг Шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж, хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриалсугай.
Ингэснээр манай улс үндэсний шувуутай болж буй дэлхийн 88 дахь орон болж байгаа юм.