Наран, Онгон, Дарьганга сумдын заагт Хүнт цагаан нуур гэдэг газар Хүнт ухаа нэртэй хоёр хүн чулуун хөрөг байдаг. Энэ хоёр хүн чулуу нь Дарьгангын хүн чулуун хөргөөс ихээхэн ялгаатай бараг Монголд ганцхан гэж хэлж болохоор тийм өвөрмөц хүн чулуу юм. Энэ хүн чулууг зарим хүмүүс бөхийн хүн чулуу гэж нэрлэдэг. Учир нь наадмын талбай бүхий өндөрлөг толгой дээр баруун, зүүн талын
бөхчүүд шиг хооронд нь 80 орчим метрийн зайтай байрлуулж бөхийн өмсгөл
бүхий зодог, туушуутай дүрсэлсэн ижил хос хүн чулуу болно. Биеийн хэлбэр
нь булчинлаг бөхийн хэв шинжийг харуулснаас гадна эр хүний бэлэг
эрхтэнг тод томруун дүрсэлсэн байдаг. Хоёр гарыг хүйсний дээд талд
зангидаж хийсэн. Ийм учраас энэ хоёр хүн чулууг зарим эрдэмтэн судлаачид
бөхийн хүн чулуу гэж үздэг.
No comments:
Post a Comment