Monday, February 6, 2017

Хөх тэнгэрийн зам жуулчны бааз

Байршил: Улаанбаатар хотоос 740 км, Баруун-Урт хотоос 180 км, Шилийн богд уулаас 7 км зайтай байрлана.Хүчин чадал: Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай 10 байшин,  40-50 хүн хүлээж авах боломжтой тохилог гэр ресторантай. 
Нэмэлт үйлчилгээ: Морин аялал, явган аялал, фото зургийн аялал хийх боломжтой.

Дарьганга сум
Утас: 94628888


Wednesday, January 4, 2017

Шинэ оны анхны нар харах аялал

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Шинэ оны анхны харах аяллаар цасны сумо, хөгжөөнт буухиа тэмцээнүүд зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. Аялалд 90 гаруй машин, 500 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд  мандаж цугларсан олонд халуун дулаан энерги өгсөн юмаа.