Аймгийн Засаг даргын 2016 оны А/117 тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг шалган дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтыг зохион байгуулсан. Ажлын хэсэгт Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, ахмад Б.Баярсайхан, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Ариунболд, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Амарбат, н.Мөнхнаран, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал нар орж ажилласан. Шалгалтаар Түмэнцогт сумын 3 дэн буудал, Эрдэнэцагаан сумын 4 зочид буудал, Баруун-Урт сумын 10 зочид буудал хамрагдсан бөгөөд шалгалтын явцад зочид буудлуудад урсгал засвар хийх, ор дэвсгэрийн давууг 3 ээлж болгох, гал унтраах хэрэгслийг сольж давхар бүрт байрлуулах, гэрлэн хаяг солих, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг зөрчил дутагдал гарч, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаарлага өгч ажиллаа.
Wednesday, May 18, 2016
Thursday, March 31, 2016
АЙ ТИ ЭМ-2016" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2016 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд "Ай Ти Эм-2016" буюу "International Travel Mart - 2016" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн TOM үзэсгэлэн төдийгүй аялэл жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бутээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бнзнесийн төрөл бүрийн боломжийг бурдүүлж өгдөг.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна.
Үзэсгэлэнд Дорноговь,Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Завхан, Ховд Говьсүмбэр, Увс, Булган, Дундговь, Говь-Алтай зэрэг 18 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг 289 аж ахуйн нэгж, байгууллага, ОХУ. БНХАУ-ын 140 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.
Үзэсгэлэн энэ ажил анх удаагаа 3-н өдөр үргэжлчилсэн бөгөөд энхний өдөр нийтэд хаалттай болж зөвхөн оролцогчид болон урилга, мандаттай мэргэжлийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 18OO гаруй, сүүлийн 2 өдөр нийтэд нээлттэй болж 8000 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Ай Ти Эм – 2016 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар аймаг орон нутгаа сурталчилан оролцсон бөгөөд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Мөнххаан сумын эсгий эдлэл урлаач Цээсүрэн, Халзан сумын эсгий эдлэлийн урлаач Өлзийсайхан нарыг оролцуулсан.
Энэ жилийн үзэсгэлэнгийн түнш аймгаар Дорноговь аймаг ажиллаж, 2017 оны түнш аймгаар Ховд аймаг сонгогдлоо.
Friday, January 29, 2016
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд оролцлоо
Зүүн
үзэмчин хошууны Улиастай балгасын Соёл, биеийн тамир, радио телевиз, аялал
жуулчлалын товчоотой Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар байгуулсан
хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Шилийн гол
аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд
Сүхбаатар аймгийн загвар өмсөгчид, уран зураачид, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдаа эрхлэгчид,
Жаахан шарга театр
гэсэн нийт 70
гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 дэх жилдээ оролцлоо. Мөн энэхүү арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотоос төлөөлөгчид
оролцсон юм.
Мөнгөн өвлийн
найр арга хэмжээ гурав хоног үргэлжилсэн бөгөөд Сүхбаатар аймгийн зураачид Хөх
дорно зотон тосон зургийн үзэсгэлэн, загвар өмсөгчид Бүх орны зуравдугаар
хугацааны үзэмчин хундагат монгол үндэстний өвлийн улиралын хувцас загварын шоу,
Жаахан шарга театрын хамт олон хамтарсан тоглолт, Худалдаа аж үйлдвэрийн танхим
үндэсний үйлдвэрлэлээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж амжилттай оролцсон.
Monday, September 7, 2015
Ганга нуурын чуулган-2015 арга хэмжээ боллоо
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 5, 6-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган” боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм. Эдгээр сумд нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед задран хуваагдсан түүхтэй.
Ганга нуурын чуулганы үеэр жороо болон хос морьтны үзүүлбэр, марзай дуудах гэх мэт Дарьганга адууны соёлыг танилцуулах үзүүлбэрүүд, Дарьганга нутгийн ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт, Дарьганга дархчуудын гар урлал, Эрдэм шинжилгээний хурал, түүнчлэн гэр буулгах, шинэ нутаг сонгох, гэр барих, нүүдэл тосох, шинэ нутагтаа идээ будаа өргөх зэрэг НҮҮДЛИЙН ЁСОН гэхчлэн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байлаа.
БОНХЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, "Соёл, яруу найргийн академи", “Нью Жуулчин Турс” компани хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нээж, үг хэлэхдээ "Ганга нуурын чуулган бол дэлхий даяаршиж, өв соёлууд бүдгэрч байгаа энэ цаг үед нутгийн, тэр дундаа Дарьгангын соёлыг Монгол Улсдаа төдийгүй дэлхий даяар сурталчлах зорилготой арга хэмжээ юм. Дэлгэсэн үзмэрүүдийг үзэхэд бидний бага нас, аав ээжийн маань ахуй амьдрал бодитоор харагдаж байна. Ямар ахуй соёлыг бид өөрсдөө ч мэдэлгүйгээр тээж байгаагаа олж харлаа." хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ "Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр буй бүх өв соёлын зургийг авч, бичлэг хийн, хадгалж хамгаалах ажлыг хийж байна. Морин хуураа залж, монгол соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ арга хэмжээг хутагтын өлгий болох Дорноговийн Хамрын хийдтэй холбох, тойрон аялал болгох талаар ч мөн хөндөж байна." гэсэн юм.
Subscribe to:
Posts (Atom)