Нөхөрлөл, малчны бүлэг, хувиараа бизнес эрхлэгчдэд аялал жуулчлалыг сурталчлах, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх, орчин үеийн шинэ, шинэлэг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Экотуризм, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал”- ын сургалтыг энэ сарын 16-нд Баруун-Урт суманд зохион байгууллаа. Сургалтанд Эрдэнэцагаан, Онгон, Уулбаян, Мөнххаан, Баруун-Урт сумдаас ирж оролцсон бөгөөд цаашид нөхөрлөл, малчны бүлгийнхээ үйл ажиллагааг өргөтгөж эсгий, сүү цагаан идээгээр бүтээгдэхүүн хийх талаар сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Monday, September 17, 2012
Monday, September 10, 2012
Морин хуурын цогцолбор.
Энэ цогцолбор нь Дарьганга, Онгон, Наран сумдын нутгаар дайран өнгөрөх төв замд ойр, цогцолбор дээрээс Дарьгангын үзэсгэлэн төгс байгаль, уул ус эргэн тойрон нь харагддаг өндөрлөг газар болно.
Энэхүү цогцолбор нь 7.2 метр өндөр, 4.8 метр өргөн чандмалсан гурвалжин хэлбэрийн Морин хуурын цогцолбор юм.
Thursday, August 30, 2012
Хяналт шалгалтын талаар
• Ард иргэдийн өгсөн мэдээллийн дагуу тус сумын 3-р багийн нутаг Сайнхөөвөр гэдэг газар ашиглалт хайгуулын лицензтэй Бадмаараг хаш ХХК-ны явуулж буй үйл ажиллагааг дараах бүрэлдэхүүнтэй шалгаж зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Шалгалтын бүрэлдэхүүнд: Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Амартайван, БО-ны байцаагч Г.Мөнгөнцэцэг, Газар шороо хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, нарийн бичгийн дарга У.Энхцэцэг нартай хамтран гүйцэтгэсэн. Бадмаараг хаш ХХК нь БО-ны төлөвлөгөө хийгээгүй, уулын ажлын төлөвлөгөө нь шаардлага хангаагүй, ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлд заасан нийтлэг үүргүүд нь дутуу хийгдсэн байсан учир хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авлаа.
• Намрын хэт хуурайшилт болж байгаатай холбогдуулан хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж хэвлүүлэн тарааснаас гадна Цагдаагийн тасагтай хамтран 114 ш тээврийн хэрэгслийн гал түймрийн бэлэн байдлыг шалгаж үүнтэй холбогдсон ухуулга сурталчилгааны ажил хийлээ.
• Судалгаа шинжилгээний талаар: Оросын холбооны услын Чет мужийн батоникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Дорнод, Сүхбаатар аймгуудын ургамлын судалгааны ажилд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Гүнбаттай хамтран явж 80 гаруй ургамлын цуглуулга хийлээ. Мөн УБ хотын ХААИС-ийн доктор Түмэнжаргалтай хамтран Дорнод Монголын дархан цаазат газар, Лхачинвандад уулын БНГ-т 3 хоногийн хугацаатай нэн ховор, ховор ургамлын судалгаа хийсэн.
Эрдэнэцагаан сумын байгаль хамгаалагч Ц.Пүрэвням мэдээлэв.

Tuesday, August 28, 2012
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн баг судалгаа хийлээ
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Сүхчулуун, ОХУ-ын эрдэм шинжилгээний ажилтан Брандлер Олег тус суманд шинээр нутагшуулсан тарвагануудын байршил болон солбилцол, мөн хэдэн бүл хичнээн тарвага байгаа талаар судалгаа хийлээ.
Судалгааны зорилго нь Дорнод Монголын Хэрмийн овгийн амьтадын өнөөгийн байдал, генетик бүтэц, олон янз байдлыг хадгалах” Современное соетояние, генетическая структура и сокранение разнообразия наземных беличьих востоцной Монголий сэдэвт ажлын хүрээнд агнуурын болон экосистемд онцгой үүрэг бүхий зарим хөхтөн түүний дотор Монгол тарвага, зурамны төрлийн амьтадын тархац боловсруулахад шаардлагатай мэдээ эх хэрэглэхүүн бүрдүүлэх явдал юм.
Энэ судалгаагаар тус суманд ойролцоогоор 7 бүл тарвага байна гэсэн дүгнэлт гаргасан.
Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.

Subscribe to:
Posts (Atom)