Thursday, July 19, 2012

“Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх” хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

       Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газар ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Аялал жуулчлалын товчоотой “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Сүхбаатар аймгаар аялах аяллын маршрутаа баталлаа.
       Хамтран ажиллах гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний үндсэн дээр хоёр тал хийх ажлын төлөвлөгөөг жил бүр баталж, дараа жилийнхээ 4-р сард хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч байх юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Сүхбаатар аймгийн талаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батхүрэл, мэргэжилтэн П.Ариунболд, Л.Балдандорж, М.Борчулуун, Т.Түмэнжаргал, байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр, Х.Гүрсоронзон, нягтлан бодогч Цолмон, бичиг хэрэг Дархиа гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон бол ӨМӨЗО-ны талаас Зүүн үзэмчин хошууны засгийн ордны дэд дарга Навчмаа, Зүүн үзэмчин хошууны засгийн ордны дэд дарга Батмөнх, Зүүн үзэмчин хошууны ухуулах хэлтсийн дэд дарга Сарансүх, Зүүн үзэмчин хошууны соёл бие тамир, радио кино телевизын товчооны дэд дарга, Аялал жуулчлалын товчооны дарга Цэцэнбаатар, Зүүн үзэмчин хошууны Аялал жуулчлалын товчооны дэд дарга, аялал жуулчлал хариуцсан салбарын дарга Цогт, Зүүн үзэмчин хошууны Гааль, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Хилийн хорио цээрийн газар, Хил сэргэлэн хамгаалах газар, Гадаад явдлын албан гэр, Боомтын албан гэрийн дарга нар оролцсон.

Monday, July 9, 2012

Гангын цагаан нуурандаа залбирмуй

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нэг дэлхий эв нэгдэл төрийн бус байгууллага хамтран Оргихын булгийн орчимд “Хөх нуурын залбирал” нэрийн доор Монголын байгаль хамгаалах түүхэн  уламжлал, зан заншлын хүрээнд  07-р сарын 08-ны өдөр Дарьганга сумын Ганга нууран дээр “Гангын цагаан нуурандаа залбирмуй” олон нийтийн залбирал хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
 
Хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”, “Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”, “Оточ одь эмнэлэг”, “Дээд эрүүл мэндийн хүрээлэн”, “Ганга импекс компани”, “Цайрт Минерал” ХХК ажиллаа. 

Friday, June 29, 2012

Хар сүүлт зээр

 Хар сүүлт зээр    Gazella subguttusa /Gudenstaeldt ,1780 /
Овог                         Тугалмайтныхан
Орос нэр                  Джейран
Англи нэр                Goitered or Black-tailed Gazelle
Cтатус:                     Монгол орны хөхтөн амьтны Улаан данс: Эмзэг                
IUCN:                       Эмзэг           
Биологи: Дунд зэргийн биетэй,эрийг ооно,эмийг нь шаргачин,төлийг нь янзага гэж нэрэлдэг.Ооны биеийн урт 110-1160 см,шаргачин нь 93-110 см,сэрвээний өндөр ооных 64-75 см,шаргачных 60-68 см,сүүлний урт 20-25см сахлаг хар үстэй, биеийн жин 20-31кг байдаг.1-3 насны өсвөр бодьгалиуд нь хар халзан,нас гүцсэн ооно нь дун цагаан толгойтой болж их бие нь цайвар болдог.Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог.Ороо хөөцөө нь 12 сарын 20 доос 1 сарын 10 хүртэл үргэлжилнэ.Нас гүйцсэн шаргачингийн 60 хувь нь ихэрлэж байгаа нь хээрийн судалгаагаар ажиглагдсан.Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий.Хүн,малын нөлөөнд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийж, шилжилт хийдэггүй,хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан.
Ховордсон үндэслэл:Амт чанар сайтай   мах,арьсыг хулгайгаар  агнаж ашигладаг.
Хэдий ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж,билчээрийн хомсдолд орсон.
Хамгаалагдсан байдал:Амьтны аймгийн тухай хуулийн дагуу ЗГ-ын 2001 оны 264-р тогтоолоор ховор амьты зэрэглэл,хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдсэн.
Хар сүүлтийн тархац нутгийн 15 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтанд хамрагджээ.
Ан агнуурын тухай  хуулиар хар сүүлт зээрийн ооныг жил бүрийн 11-р сарын  1-нээсдараа оны  8-сарын 31 хүртэл агнах,судалгаа шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар хар сүүлт зээрийг жил бүрийн 10-р сарын 15 аас дараа оны  7-р сарын 15 хүртэл амьдаар нь барихыг хориглосон.БОАЖЯ-наас санаачилан 210 онд хийсэн нөөцийн үнэлгээгээр хар сүүлт зээр улсын хэмжээнд 25000 орчим,Сүхбаатар аймагт 2400 толгой байх магадлалтай дүн гарсан.Манай аймагт хар сүүлтийн дэлхэц нутаг нь Онгон сумын Хар говиос эхлэн Онгон, Баяндэлгэр сумдын зааг Баян Төхмийн говь,Таван толгой орчимд 2000, Баяндэлгэр сумын Жодой,Гинжив, Баян хөөвөрт  50-70,Өөшийн говьд 200гаруй,бусад сумдын тасархайтсан 8-17 орчмоор сүрэглэсэн популяцийг оролцуулан нэгтгэвэл 2600 толгой хар сүүлт байршин нутаглаж байна.