Wednesday, July 4, 2012
Friday, June 29, 2012
Хар сүүлт зээр
Хар сүүлт зээр Gazella subguttusa /Gudenstaeldt ,1780 /
Овог Тугалмайтныхан
Орос нэр Джейран
Англи нэр Goitered or Black-tailed Gazelle
Овог Тугалмайтныхан
Орос нэр Джейран
Англи нэр Goitered or Black-tailed Gazelle
Cтатус: Монгол орны хөхтөн амьтны Улаан данс: Эмзэг
IUCN: Эмзэг
Биологи: Дунд зэргийн биетэй,эрийг ооно,эмийг нь шаргачин,төлийг нь янзага гэж нэрэлдэг.Ооны биеийн урт 110-1160 см,шаргачин нь 93-110 см,сэрвээний өндөр ооных 64-75 см,шаргачных 60-68 см,сүүлний урт 20-25см сахлаг хар үстэй, биеийн жин 20-31кг байдаг.1-3 насны өсвөр бодьгалиуд нь хар халзан,нас гүцсэн ооно нь дун цагаан толгойтой болж их бие нь цайвар болдог.Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог.Ороо хөөцөө нь 12 сарын 20 доос 1 сарын 10 хүртэл үргэлжилнэ.Нас гүйцсэн шаргачингийн 60 хувь нь ихэрлэж байгаа нь хээрийн судалгаагаар ажиглагдсан.Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий.Хүн,малын нөлөөнд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийж, шилжилт хийдэггүй,хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан.
Хэдий ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж,билчээрийн хомсдолд орсон.
Хамгаалагдсан байдал:Амьтны аймгийн тухай хуулийн дагуу ЗГ-ын 2001 оны 264-р тогтоолоор ховор амьты зэрэглэл,хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдсэн.
Хар сүүлтийн тархац нутгийн 15 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтанд хамрагджээ.
Ан агнуурын тухай хуулиар хар сүүлт зээрийн ооныг жил бүрийн 11-р сарын 1-нээсдараа оны 8-сарын 31 хүртэл агнах,судалгаа шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар хар сүүлт зээрийг жил бүрийн 10-р сарын 15 аас дараа оны 7-р сарын 15 хүртэл амьдаар нь барихыг хориглосон.БОАЖЯ-наас санаачилан 210 онд хийсэн нөөцийн үнэлгээгээр хар сүүлт зээр улсын хэмжээнд 25000 орчим,Сүхбаатар аймагт 2400 толгой байх магадлалтай дүн гарсан.Манай аймагт хар сүүлтийн дэлхэц нутаг нь Онгон сумын Хар говиос эхлэн Онгон, Баяндэлгэр сумдын зааг Баян Төхмийн говь,Таван толгой орчимд 2000, Баяндэлгэр сумын Жодой,Гинжив, Баян хөөвөрт 50-70,Өөшийн говьд 200гаруй,бусад сумдын тасархайтсан 8-17 орчмоор сүрэглэсэн популяцийг оролцуулан нэгтгэвэл 2600 толгой хар сүүлт байршин нутаглаж байна.
Tuesday, June 26, 2012
Байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон
• БОАЖГ-ын Ан амьтан хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, Байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр нартай хамт 5-р сарын 25-ны өглөө 2011 онд Баян-Овоо ууланд сэргээн нутагшуулсан Монгол Тарваганд мониторинг хийлээ. Мониторингоор сэргээн нутагшуулсан тарвагануудын тоо толгой өссөн гэсэн дүгнэлт гаргасан. Түүнээс хойш Баян-Овоо ууланд нутагшуулсан тарваганд нийт 6 удаа мониторинг хийхэд уулын энгэрт нийтдээ ойролцоогоор 7-н дошинд 9-12 толгой тарвага, уулын хойд ухаад 13-н дошинд 10-15 толгой тарвага байна гэсэн дүгнэлт хийсэн.
• Монгол улсын Ерөнхийлөгчйн зарлигаар бүх нийтээр мод тарих өдөр ба сумын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 22210,0 сая төгрөгийн хөрөнгөөр 4345 мод бутыг тарьж ургуулаад байна.
• Түмэнцогт сумын ИТХ-ын даргын 2012 оны 06-р сарын 04-ны өдөр баталсан сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу “ЭФ ЖИ ПИ ЭМ” ХХК-д 2012 оны 06-р сарын 04-ны өдөр хяналт шалгалт хийсэн.

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.
Байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг
• Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамж, сумын нөөц хөрөнгөөр Онгон суманд хүнд даацийн том оврын машин техникээр /4 машин/ нийтийн эзэмшлийн хогийн цэгийг түрэх, далан босгох, нүх ухах, булах зэрэг ажлыг хийж гүйцэтгэн хяналт тавин ажиллаа.
Хогийн цэгийн гадна үлдсэн хогийг цэвэрлүүлэх нийтийг хамарсан ажлаар 5-р багийн Засаг дарга Д.Золжаргал, халамжийн байцаагч У.Одонцэцэг нартай хамтран хог төслийг хэрэгжүүлэн өрхийн орлогогүй, ядуу болон нэн ядуу 7 иргэнээр хогийн цэгийн 9 га талбайг 6 хоног цэвэрлүүлсэн.

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв.
Subscribe to:
Posts (Atom)