Thursday, October 21, 2010

Дөхөмийн говь, Өөшийн говь, Баян-Шарга уулыг орон нутгийн хамгаалалтанд авлаа

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 10-р сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн аргаль хонь, хар сүүлтийн байршил, өсөж үрждэг тархац нутгийг нь хамгаалах зорилгоор Баяндэлгэр, Онгон сумдын зааг Дөхөмийн говь орчмын 404770 га, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумдын зааг Өөшийн говь орчмын 106879 га, түүх соёлын дурсгал, байгалийн үзэсгэлэнт тогтоц, сум дундын отрын бэлчээрийн нөөц талбайг хамгаалах зорилгоор 12932х, 12931х,11199х, 13885х, 7349х дугаартай хайгуулын талбайнуудыг тойруулан Асгат, Халзан сумдын зааг Баяншарга уул орчмын 331099 га газар нутгийг  тус тус орон нутгийн хамгаалалтад авлаа.
  
Дөхөмийн говь
1.    Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд хар сүүлт, аргаль хонь бүртгэгдсэн байдаг.
Дөхөмийн говьд 1970 аад оны сүүл үед хар сүүлт зээр 5-10 толгойгоор үзэгдэж эхэлсэн. Үүнээс хойш энэ газартаа суурьшин нутагшиж 2009 оны нөөцийн үнэлгээгээр 800 гаруй болтлоо өсч үржсэн. Дөхөмийн говийн баруун зах Зуухын айрагт 2003 онд 4 аргаль хонь ирж нутагшиж байсан бол 2010 оны 8-р сарын байдлаар 18 толгой, Нүдэнгийн ууланд 10 толгой болж нэмэгдэж, эдний 6 нь энэ жилийн төл хурга байсан.
2.    Баяндэлгэр, Онгон сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
Зуухын айраг /Дөхөмийн говь/

Нүдэнгийн уул /Дөхөмийн говь/
 Өөшийн говь
1.    Өөшийн говь нь 4 сумын зааг нутаг бөгөөд 1970 аад оны сүүлээс хар сүүлт зээр цөөн тоогоор тогтмол нутаглаж түүнээс хойш тасралтгүй өсөж үржсээр одоо 200 гаруй болсон байна.
Сүүлийн 20 жилд аргаль хонь, хар сүүлт зээрийн  бэлчээр, ус, хүний үйл ажиллагаанаас болж үндсэн нутгаас дайжин Сүхбаатар аймгийн нутагт шилжин байрших болсныг судлан үзэж Өөшийн говь, Дөхөмийн говь орчмын газар нутгийг аймгийн хамгаалалтанд авах шаардлагатай байгаа юм.
Манай аймагт аргаль хонь 90 гаруй, хар сүүлт зээр 1000 гаруй нутагшин байршиж байгаа нь улсын хэмжээний тухайн амьтадын өргөн тархацтай бүс нутагт хамрагдаж байна.
2.    Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ, Уулбаян сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
Өөшийн говь
Өөшийн говь
Баяншарга уул
1.    Асгат сумын ИТХТ-ийн  2006 оны 01-р сарын 03-ны өдрийн 07 тоот тогтоолоор Баяншарга уулыг сумын тусгай хамгаалалтанд авсан боловч энэ авсан тогтоолоо Ашигт малтмалын газар явуулж бүртгэл хийлгээгүй.
2.    Төрийн болон төрийн бус байгууллагууд  Баяншарга уулыг тусгай хамгаалалтанд авах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан.
3.    Баяншарга ууланд 100 гаруй төрлийн ашигт болон эмийн  ургамал ургадаг.Эдгээрээс дурдвал  “Голгэсэрийн овог” “Тагийн голтгэсэр” ургамал /Ханиад, хижиг халуун өвчин, хорын өвчин, гүвдрүү, шөрмөс  хөших өвчинд хэрэглэдэг./ “Сонгинын овог” “Мангир сонгино” ургамал / нойрыг ихэсгэнэ, хоолонд дурлуулах, илчийг үүсгэх, үл шингэснийг арилгах, хоол тээглэж горойсныг арилгах, толгойн хийд тустай./ “Хонхон цэцэг овог”/ “Хонхлой цэцэг буюу лүдүдорж” Сэрүүн, шингэн, үйлдэл нь суудлын өвчин, бам, шөрмөс хөших зэргийг ангаана. “Туйпланцар” /Халуун дарах, ханиахыг зогсоох, шинэ мах түрүүлж шарх эдгэрүүлэх чадалтай/. Чихэр өвс /Ханиахыг зогсоох, халууныг арилгах, уушгинд халуун бүрхэж шар цэрээр ханиалгах, цээж тэлэх, амьсгал давхцах, уушгины халуун хаталгааг ангаадаг/ зэрэг  болно.
4.    Асгат, Халзан, Баруун-Урт сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
5.    Баяншарга уулыг эртнээс  ард иргэд тахин шүтдэг бөгөөд аймгийн ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 07-ний өдрийн 43 тоот тогтоолоор орон нутгийн  тахилгат уул болгосон.

Monday, September 20, 2010

Шилийн богд жуулчны бааз

Компаний нэр: “Хөх Уул Анд” ХХК

Баазын  нэр: Шилийн богд жуулчны бааз
Байршил: Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 45 км, Шилийн богд уулаас баруун хойш 8 км, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 170 км-т байрлана.
Хүчин чадал: Нийт 30 хүн хүлээж авах хүчин чадалтай, 7 гэртэй.
Нэмэлт үйлчилгээ:
           - Морь унах
           - Малчин айлд зочлох
Сүхбаатар аймаг
Дарьганга сум
“
Шилийн богд” жуулчны бааз
Утас: 91033140

Wednesday, July 28, 2010

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нэг. Шалгалтын зорилго, хугацаа:
    “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх байнгын удирдамж, МХЕГ-ын даргын “Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах тухай” 2010 оны 1/988 тоот албан бичгийг хэрэгүүлэх зорилгоор  хэрэгжилтийг Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, түүх соёлын дурсгалт зүйлийн хайгуул /археологийн/ судалгаа хийж байгаа байдалд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, биелэлтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд  хяналт шалгалтын зорилго оршлоо. Хяналт шалгалтын ажлыг 2010 оны 1-р улиралаас 3-р улиралын хооронд хийж гүйцэтгэлээ.
        Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, албан тушаал, овог нэрс:
   Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Долгорсүрэн, Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар нар аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэсийн холбогдох мэргэжилтэн, Боловсрол соёлын газрын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд, аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч, Угсаатны зүйн музейн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, “Талын долгион” телевизийн  захирал С.Батсайхан нартай хамтран, сумдын соёлын төвийн эрхлэгч, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг  оролцуулан хийж гүйцэтгэлээ.
Гурав. Шалгалтын зохион байгуулалт, хамрагдсан обьект:
Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэсийн холбогдох мэргэжилтэнтэй хамтран сүм хийдийн туурь, булш хиргисүүрийг хууль бусаар малтах ажлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх тухай  2010 оны аймгийн Засаг даргаар 140, 259 дүгээр захирамжуудыг батлуулан  2010 оны 04, 06 дугаар саруудад бүх сумдын засаг дарга нарт хүргүүллээ. Үүнд:
 Сумын хэмжээнд байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн  хадгалалт, хамгаалалтанд анхаарч орон нутгийн иргэдтэй хуулинд заасны дагуу гэрээ байгуулах, харьяа нутаг дэвсгэртээ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан газруудад түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байдал,  бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих зэргийг тусгасан болно.  
Шалгалтын ажлыг зохион байгуулахдаа аймгийн Засаг даргын 2010 оны 259 дүгээр захирамжаар хяналт шалгалтанд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэн, аймгийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран 2010 оны 06, 07 дугаар саруудад Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдын засаг даргын тамгын газар, соёлын төв, тухайн сумдын нутаг дэвсгэрт байгаа нэр бүхий 50 газарт байрлалтай  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс болох хүн чулуун хөрөг 42, булш хиргисүүр 100, бичигт хад 2, сүм хийдийн туурь, балгас 8, чулуун зэвсгийн дурсгалт газар 1, бичигт хад 2, хадны сүг зураг 1 нийт 158 орчим нэгж түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамрууллаа. 
Сүхбаатар сум Хундар уулын булш
Дөрөв. Шалгалтаар илэрсэн ололт, дэвшилттэй тал:
    Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын зүгээс анхаарч хяналт шалгалтанд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн нь хяналт шалгалтын ажилд бүх сумыг хамруулах, сумдад байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг газар дээр нь очиж бүртгэл мэдээллийн санд бүртгэх, телевизийн бичлэгээр баримтжуулах, газар зүйн байршлыг тогтоох, шинээр дурсгал нээн илрүүлэх,  дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтын байдлыг газар дээр нь үзэж шалгах, сумдын холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд ихээхэн  дэмжлэг болсныг тэмдэглэж байна.
Хяналт шалгалтын явцад БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс Дарьганга сумын Хөргийн хөндийн хөргүүд, Ламтын хөргүүд, Алтан овооны хөргүүд, Онгон сумын Таван толгойн хүн чулуун хөргүүдийн дэргэд  танилцуулга самбар хийсэн, мөн Дарьганга сумын Ламтын хөргийн салсан хэсгийг нааж бэхжүүлэх ажлыг хийсэн байлаа.
Шалгалтаар Онгон суманд Хүрлийн үеийн 3ш тогоо олдсон, Асгат сумын Урд таван чулуу, Гурван хадтай, Хамрын худаг,  Уулбаян сумын Дунд сайн, Түмэнцогт сумын Баянцагаан уулын энгэрийн бүлэг булшнууд зэрэг газруудад байгаа нийт 50 гаруй булш, хиргисүүрүүдийг шинээр илрүүлж аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэж авлаа.  Шалгалтаар Эрдэнэцагаан, Наран, Түмэнцогт сумууд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтанд анхаарч орон иргэдтэй хуулинд заасны дагуу гэрээ байгуулах, үл хөдлөх дурсгалуудыг бүртгэх, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж явуулсан, Сүхбаатар сум орон нутаг судлах танхимыг тогтмол ажиллуулж түүх соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа зэрэг хяналт шалгалтын явцад илэрсэн ололттой талууд байгааг дурьдаж байна.
Тав. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал:
Хяналт шалгалтаар Сүхбаатар, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумд “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17.10 дахь заалтын дагуу харьяа нутаг дэвсгэртээ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан газруудад зөвшөөрөл өгөхдөө түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан эсэхийг хянаж үзээгүй, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Онгон, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан сумдад “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17.15 дахь заалтын дагуу түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг иргэн, хуулийн этгээдээр хариуцуулна гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүй, сумд орон нутаг судлах танхимыг тогтмол ажиллуулж түүх соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулаагүй, Онгон сумын Таван толгой, Шивээт, Эрдэнэцагаан сумын Зэгстэй, Хонгорын овоо, Асгат сумын Цагаан суварга, Дарьганга сумын Хөргийн хөндийн хүн чулуунууд гэмтсэн. Түмэнцогт сумын Баянцагаан уулын энгэрийн 1 булш, Эрдэнэцагаан сумын Хаалгатын хүн чулууны 1 булш, Баяндэлгэр сумын Байшинтын хийдийн туурь, Мөнххаан сумын Улаан шандын босоо чулууг цүүцээр эмтэлж доод хэсгээс нь авч явсан, Мөнххаан уулын булшинд хууль бус малтлага хийсэн ул мөр илэрсэн хэзээ ямар хүмүүс ухсан талаар мэдээлэл байхгүй, түүх соёлын л хөдлөх зүйлсийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, үл хөдлөх дурсгалууд эвдрэл, гэмтлийн талаар бүртгэлд тусгаагүй. Мөн Онгон сумаас олдсон 3 ширхэг хүрлийн үеийн тогоог сумын удирдлагууд хадгалалтын шаардлага хангахгүй байранд хадгалж, олдворын зэрэглэл, үнэлгээг тогтоолгох арга хэмжээг авах талаар тодорхой арга хэмжээ аваагүй, олдворын зэрэглэл, үнэлгээг тогтоолгох талаар өгсөн үүргийг тухайн нутаг дэвсгэрээс олдсон түүхийн дурсгалт зүйлс эргэж ирдэггүй, алга болдог гэх шалтгаанаар биелүүлээгүй.  Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах үүргийг иргэдэд хариуцуулахдаа гэрээ хийдэггүй, хийсэн гэрээгээ дүгнэдэггүй, дурсгалуудыг хамгаалах талаар гэрээ хийхдээ гол төлөв орон нутгийн малчдыг сонгон авдаг бөгөөд малчид цаг уурын нөхцөл байдал, улиралын шинж чанараас хамааран отор нүүдэл хийж өөр газар нутагт суурьших шаардлагатай болдгоос байнга хяналт тавьж хамгаалж чадахгүй болох зэрэг зөрчил илэрлээ.
Зургаа. Авсан арга хэмжээ:
 Хяналт шалгалтаар Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрт нийт 3200 гаруй километр зам туулан сумдын засаг даргын тамгын газар, соёлын төвийн холбогдох мэргэжилтнүүд, нутгийн малчин нийт 125 иргэн, албан тушаалтан хамрагдлаа. Шалгалтанд хамрагдсан иргэд, албан тушаалтнуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрэн хэмжээгээр хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, тухайн сумдын нутаг дэвсгэрт байгаа нэр бүхий 50 газарт байрлалтай  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс болох хүн чулуун хөрөг 42, булш хиргисүүр 100, бичигт хад 2, сүм хийдийн туурь, балгас 8, чулуун зэвсгийн дурсгалт газар 1, бичигт хад 2, хадны сүг зураг 1 нийт 158 орчим түүх соёлын үл хөдлөх дурсгалыг газар дээр нь очиж хадгалалт хамгаалалтыг үзэж аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэж, газар зүйн байршлыг шинээр тогтоон, 200 фото зураг, 370 гаруй минутын телевизийн бичлэгээр баримтжуулан, сумдын засаг даргын тамгын газруудад хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мөн шалгалтын ажлын явцад хийгдсэн түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн талаар 370 гаруй минутын телевизийн дүрс бичлэгийг нэгтгэн  Түмэнцогтын орон нутгийн, Баруун-Урт сумын “Талын долгион”, “BBS” телевизүүдээр дамжуулж орон нутгийн иргэдэд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг сурталчлах ажлыг зохион байгуулж,үл хөдлөх дурсгалуудын дүрс бичлэгийг аймгийн бүртгэл санд хадгалуулан, сум тус бүрд хүлээлгэн өглөө.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар давхардсан тоогоор 45 заалт бүхий 12 албан шаардлагыг сумдын засаг дарга нарт өгч албан шаардлагын биелэлт 82.2 хувьтай байна.
Хяналт шалгалтын ажлын нэгдсэн дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2010 оны 4 улиралд багтаан хэлэлцүүлэхээр боллоо. / Малын гоц халдварт шүлхий өвчин тус аймагт гарсантай холбогдуулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шйидвэрлүүлэх асуудлууд хойшлогдож байна./
Долоо . Дүгнэлт:
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын судалгаа шинжилгээний ач холбогдол өсч байгаатай холбоотойгоор түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг бүртгэх, хадгалах, хамгаалах асуудал нэн тэргүүний зорилт болон тавигдаж байна.
 Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг дарга “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулинд заагдсан үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийхэд анхаарч ажилласан нь хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх, үр дүнтэй болгох нөхцөл боллоо. Хяналт явцад хийгдсэн ажил, авсан арга хэмжээний үр дүнд:
           1. Шалгалтаар Онгон суманд олдсон 3ш тогоо, Асгат сумын Урд таван чулуу, Гурван хадтай, Хамрын худаг, Уулбаян сумын Дунд сайн, Түмэнцогт сумын Баянцагаан уулын энгэрийн бүлэг булшнууд зэрэг газруудад байгаа нийт 50 гаруй булш, хиргисүүрүүдийг шинээр илрүүлж аймаг, сумын бүртгэл мэдээллийн санд бүртгэж авлаа. Мөн  Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга сумд түүх соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах танхимыг байгуулах арга хэмжээг авч, танхимыг тохижуулан   орон нутгийн иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
             2.Аймаг, сумын бүртгэл мэдээллийн санд түүх соёлын биет дурсгалт зүйлсийг бүртгэх ажил бүрэн хэмжээгээр хийгдэж, бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаа сайжирлаа.
     3. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-р зүйлийн 17.15 дахь заалтын дагуу  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд хариуцуулж хадгалалт, хамаалалтыг сайжруулах ажлыг  бүх сумдын хэмжээнд хийгдэж нийт 125 нэгж дурсгалт зүйлсийг хариуцуулах гэрээг 85 хувь хүнтэй хийсэн байна.
    4. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-р зүйлийн 17.10 дахь заалтын дагуу Эрдэнэцагаан, Түмэнцогт, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутагт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баян эрч” ХХК, “Андын илч” ХХК,  “Монгол жуанли” ХХК, “Гарризон Азия” ХХК, “ЭБНЭ” ХХК, “Эрвэн хүдэр” ХХК, “Резервойр Монголиа ”ХХК –уудад түүх, археологийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар нөхөн гаргуулах арга хэмжээг авах асуудлыг сумдын Засаг дарга нарт өгсний үр дүнд дээрхи газрууд Шинжлэх ухааны акедеми болон холбогдох газруудад дүгнэлт гаргуулах хүсэлтээ тавьсан байна.
        Найм. Цаашид авах арга хэмжээний тухай санал :   
1.Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, холбогдох мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулан,мэдлэг чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээг авах.
2. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-р зүйлийн 17.15 дахь заалтад хөдөө орон нутагт хэрэгжих боломж, хязгаарлагдмал байгаа учир хадгалалт, хамгаалалтыг хариуцуулах хүмүүсийг урамшуулах, цалинжуултай болгох ажлыг зохион байгуулах.
3. Түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт, бүрэн бүтэн байдлыг хангах  үүднээс  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, Байгаль орчны яамны харьяа Байгалийн цогцолборт газын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах.
4. Хуулийн дагуу тусгайлан эрх олгосон гэрээт, орон тооны бус соёлын хяналтын улсын байцаагч нар орон нутагт ажиллаж хууль зөрчих асуудал гаргаж байгаа учир цаашид эрх олгохгүй байх. / Ж нь Онгон суманд соёлын хяналтын улсын байцаагч гэх хүн Яамны зөьшөөрөлгүйгээр ажиллаж байна гэх зэрэг мэдээлэл 8 сард ирсэн зэрэг/
Мэдээ ирүүлсэн
БОГХГЗЗХ-ЫН УЛСЫН БАЙЦААГЧ                         Б.ХҮРЭЛБААТАР

Tuesday, May 18, 2010

Бүх нийтээрээ мод тарьлаа

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010.04.14-ны 63 тоот захирамжаар жил бүрийн 5. 10 дугаар сарын 2 дахь 7 хоногт  "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан  5-р сарын 14-нд  албан байгууллага, багийн иргэдийн оролцуулсан “Мод яаж тарьж ургуулах” талаарх сургалтыг  Ойн ахмад инженер  Баатарсүрэнгээр хичээл заалгаж сургалт зохион байгуулсан. Сургалтанд  20 гаруй байгууллага, 7 багийн  нийт  70 хүн оролцсон.

          5 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төв Баруун-Урт суманд 10 гаруй байгууллагын 150 гаруй иргэн оролцож голт бор, сарнайн бут, гүйлс, хайлаас, улиас зэрэг 4-5 төрлийн гоёл чимэглэлийн 3500 ширхэг  мод  бутыг “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ, Баруун-Урт сумын ЗДТГ, МХГ, Тэмүүлэл цогцолбор сургууль,   1-р 10 жилийн сургууль, Хүүхдийн төлөө хэлтэс, Статистик, ГХБХБГазар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн талбайд  тарьж суулгалаа.