Friday, September 28, 2012

Байгаль хамгаалагч

•    Тус сумын Засаг дарга Х.Төмөрхуяг, БОХУБайцаагч Ж.Батцогт, Газрын даамал Аюушсүрэн нарын хамт Алтны хайгуулын Их монгол майнанг ХХК-ны нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авсан.
•    Тус сумаас баруун урагш 12 км-т байрлах Зараагийн ууланд байгаа аргаль хонинд ажиглалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар зөрчил гараагүй нийт 15 тооны аргаль хонь байсан.
•    Алтанбулгийн эхийг хашиж хамгаалсан хашаа зарим талаараа эвдэрч мал ороод байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу ЦБГТМТ-ын зохицуулагч Болортуул, БОХУБайцаагч Ж.Батцогт, Газрын даамал Аюушсүрэн болон 5 иргэний хамт очиж хашааг сэргээн тохижуулж  янзалсан бөгөөд дотор нь нийт 12 ширхэг дэрсийг шилжүүлэн суулгасан нь одоо сайн ургаж байна.
•    Сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Цагаан зээрийн тандалт хийлээ. Тандалтын үеэр цагаан зээр 10-20 толгойгоороо мэр сэр тааралдаж байсан бөгөөд өөр газраас зээр орж ирээгүй болно. Мөн уг ажлыг гүйцэтгэх явцдаа идлэг шонхор шувууны 45 хиймэл үүрийг эргэж, унасан нэг үүрийг босгосон.
•    Сумын иргэн Э.Мөнхбат сумын төвөөс 25 км-т байрлах Хөндий гэдэг газраас 3 ширхэг цан оллоо гэсэн мэдээллийн дагуу БОХУБайцаагч Ж.Батцогттой хамт очиж шалгахад цан нь хагарсан байдалтай олдсныг авчираад байна.

Түвшинширээ сумын Байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ

Байгаль хамгаалагч

•    09-р сарын 20, 21-ны өдрүүдэд БОХУБайцаагч Н.Ганбаттай хамтран тус сумын нэгдсэн хогийн цэгийг Шар хаданд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ЭФ ЖИ ПИ ЭМ ХХК-ны Ковш маркийн түрэгч трактор, Ново маркийн ачааны машиний тусламжтайгаар цэвэрлэж цэгцэлж талбайг багасгаж ажиллаа. Өмнө онд түрж цэвэрлэсэн талбайд түрүү өвөл иргэд хогоо хийж дүүргэсэн байсныг түрж дахин шинээр талбай засаж, урьд нь үлдсэн байсан хогнуудыг ачиж хонхорт нь хийж булсан.
•    Энэ сард цаг агаар сэрүүн салхитай сар байлаа. Сарын дунд үеэр дуу цахилгаантай бороо орсон ба 09-р сарын 18-ны өдөр аянга цахилгааны улмаас тус сумын нутаг дээр 3 гал түймэр гарсан. Сумын баруун хойно 10 гаруй км, сумын баруун талд Сэвсүүлд, сумын зүүн хойно Тарнад тус тус нэгэн зэрэг гал түймэр гарсан. Сумын Тамгын газраас шуурхай арга хэмжээ авч гурван зэрэг машинтай хүмүүсийг явуулж мөн гал түймэр гарснаас хойш бороо орж түймэрийг хурдан унтраасан.

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.

Friday, September 21, 2012

Авдарын хийд

Авдарын хийд нь Ёст бээсийн хушууны төвөөс баруун урагш 50-иад км-т Дэлгэр овооны энгэр Авдар хад, Авдарын голын дэргэд байгуулагдсан. 1930-аад оны байдлаар 100 орчим ламтай дөрвөн дацантай, арваад сүм дугантай, хурлын газартай байсан.
Хийд байнгын хуралтай байсан бөгөөд “Дэлгэр овоо”, ялангуяа Авдар хадаа их шүтдэг, хад нь яг л авдар шиг бөгөөд түүн дээрээ Намсрай бурханы хөрөг байрлуулж, өглөө болгон манз, идээний дээжээ өргөн сан, уншлага үйлддэг байсан. Үүнийгээ эрдэнийн сан хадгалагдсан гэдэг байлаа. Уг хийдэд Жүд-Агийн, Мамба-эмчийн дацан, цогчинд, Бурхан багшийн дүйцэн өдрүүдэд хурал ном үргэлжлэн, сүжигтэн олон тасардаггүй байлаа. Хийдийн нэр Адвар хадаараа нэрлэгдсэн билээ.

Thursday, September 20, 2012

Байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг


·         Онгон сумын иргэдтэй хамтран албан байгууллага, аж ахуйн нэгжийг цэцэгжүүлэх зорилгоор цэцгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд 10 гаруй төрлийн 50-иад цэцэг тавигдсан.
·    Хур бороо элбэгтэй, ургамал бэлчээрийн гарц сайн байгаа нь хуурайшилтай улирал эхэлж байгаа энэ үед түймэр гарах магадлал өндөр байна. Иймд ард иргэдэд анхааруулж багийн Засаг дарга нартай хамтран түймрээс сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлгийг тараасан.
·     ХЦ-ийн 0184-р ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн 35 эмэгтэй оролцсон “Эрүүл орчин” сэдвийн дор бүх нийтийн их цэвэрлэгээ, хогний талаар сургалт сурталчилгаа хийлээ

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв.

Monday, September 17, 2012

Нөхөрлөл, малчны бүлэг, хувиараа бизнес эрхлэгчдэд аялал жуулчлалыг сурталчлах, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх, орчин үеийн шинэ, шинэлэг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Экотуризм, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал”- ын сургалтыг энэ сарын 16-нд Баруун-Урт суманд зохион байгууллаа. Сургалтанд Эрдэнэцагаан, Онгон, Уулбаян, Мөнххаан, Баруун-Урт сумдаас ирж оролцсон бөгөөд цаашид нөхөрлөл, малчны бүлгийнхээ үйл ажиллагааг өргөтгөж эсгий, сүү цагаан идээгээр бүтээгдэхүүн хийх талаар сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. 

Monday, September 10, 2012

Морин хуурын цогцолбор.


Энэ цогцолбор нь Дарьганга, Онгон, Наран сумдын нутгаар дайран өнгөрөх төв замд ойр, цогцолбор дээрээс Дарьгангын үзэсгэлэн төгс байгаль, уул ус эргэн тойрон нь харагддаг өндөрлөг газар болно.
Энэхүү цогцолбор нь 7.2 метр өндөр, 4.8 метр өргөн чандмалсан гурвалжин хэлбэрийн Морин хуурын цогцолбор юм.