Торой банди Хүрээний шоронгоос ардын тусламжтайгаар гараад Дарьганга чиглэн мордсон гэнэ. Түүний оргон зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэг Торойн хойноос нэхсэн гэнэ. Торой банди баригдахгүй л гээд давхисан гэнэ. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ.
Торой банди Алтан-Овоо буюу Дарь овоонд нуугдах гэж бодсон бололтой. Тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нарч мөн самбаатай эрс юм. Хэдийнээ мэдээд Дарь овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад их мэргэжсэн бололтой Дарь овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүйг мэдээд хойно, баруун, зүүн гурван талыг бүслээд уул өөд урагшилж гэнэ. Моринд сайн арга самбаатай Торой, Дарь овооны өмнө зүг ажиг ч үгүй буугаад давхичихаж гэнэ. Цагдаа нарын мэргэн арга Торойн аргыг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн шиг буугаад бас л нэхэж гэнэ. Нэхээд ч яахав дээ Торой бараа сүүдэргүй торойгоод морилчихсон байжээ.
Алтан-Овоо буюу Дарь овооны өмнө зүг буусан замыг Дарьгангачууд Торойн зам гэж нэрлэжээ. Торойн зам гэвэл Дарьгангад мэдэхгүй хүн бараг байхгүй.

*** *** ***
Торой банди баяд ноёдоос авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад түгээн өгдөг байжээ. Торой банди нэгэн ядуу хүнд нэг морь өгсөн гэнэ. Тэгээд Торой банди хэлсэн нь: Энэ морийг газрын түшмэлийн адуунаас авсан юм шүү! Адуучин нь ирээд морио үзэж танивал Торойгоос худалдаж авсан гэх буюу эсвэл Торой өгсөн гэж хэлээрэй. Хэрэв авч явбал нутаг ус, нэр овгийг нь сайн асууж мэдээрэй! Гэж хэлээд явсан гэнэ. Тэгтэл түүнээс хойш нөгөөх түшмэлийн адуучин нь ирээд морио үзэж таниад аваад явсан гэнэ. Тэр хүн Торойн хэлснээр овог нэр, нутаг усыг нь мэдээд Торой бандид хэл хүргүүлжээ. Торой банди сонсоод өөрийн хань нөхдийн хамт тэр морины эзнийд очоод адуунаас нь шилж байгаад 10-20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Торой банди “Төрийн бөөс” гэж алдаршсан бөгөөд баяд, ноёд өөрийн адуу малаа үзэж таниад...”Торой өгсөн”, “Торойгоос авсан” гэвэл буцааж авдаггүй, авах гэж хөөцөлддөг ч үгүй болсон гэнэ. Учир нь аягын чинээ алтаа хайрлаж, авдрын чинээ алт гээхээс айгаад авахаа больсноос бус өрөвдөж өршөөсөн биш гэнээ.
No comments:
Post a Comment