Tuesday, May 18, 2010

Бүх нийтээрээ мод тарьлаа

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010.04.14-ны 63 тоот захирамжаар жил бүрийн 5. 10 дугаар сарын 2 дахь 7 хоногт  "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан  5-р сарын 14-нд  албан байгууллага, багийн иргэдийн оролцуулсан “Мод яаж тарьж ургуулах” талаарх сургалтыг  Ойн ахмад инженер  Баатарсүрэнгээр хичээл заалгаж сургалт зохион байгуулсан. Сургалтанд  20 гаруй байгууллага, 7 багийн  нийт  70 хүн оролцсон.

          5 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төв Баруун-Урт суманд 10 гаруй байгууллагын 150 гаруй иргэн оролцож голт бор, сарнайн бут, гүйлс, хайлаас, улиас зэрэг 4-5 төрлийн гоёл чимэглэлийн 3500 ширхэг  мод  бутыг “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ, Баруун-Урт сумын ЗДТГ, МХГ, Тэмүүлэл цогцолбор сургууль,   1-р 10 жилийн сургууль, Хүүхдийн төлөө хэлтэс, Статистик, ГХБХБГазар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн талбайд  тарьж суулгалаа. 

Monday, May 17, 2010

Маршрут 5

Баруун-Урт - Шилийн богд - Дарьганга сум - Баруун-Урт          489км
Баруун-Урт –45км- Асгат сум –10км- Сүхбаатар аймгийн төв цэг –120км- Бичигтийн шахаа –2км- Хөргийн хөндий –5км- Шилийн богд жуулчны бааз –25км- Талын агуй –14км- Шилийн богд –50км- Торой бандийн хөшөө –8км- Ганга нуур –20км- Дарьганга сум –70- Хүрээ бүрд жуулчны бааз -120км- Баруун-Урт.

Saturday, May 15, 2010

"Төрөлх нутгаа ногооруулъя" үзэсгэлэн худалдаа боллоо

           Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар нь 2010 онд "Монголоо ногооруулъя" аян зарласан. Манай БОАЖГазраас 5-10 дугаар сарын хугацаанд  "Төрөлх нутгаа ногооруулъя" аян зарлаж  байгаатай холбогдуулан 5-р сарын  09-нд уг аяны нээлтийг хийж, "Мод суулгац, тасалгааны цэцэг, бордоо болон усалгаа, арчилгааны техник хэрэгслээр үзэсгэлэн худалдааг хийж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад  мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаа.
           Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Баруун-Урт сумын Засаг дарга М.Төмөрчулуун, “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ-ын дарга Алтансүх нар оролцлоо. Нээлтийн үеэр бүх сумдын төлөөлөгчдөд аяны туг болон “Ногоон дэвтэр”-ийг гардууллаа.
            Үзэсгэлэн худалдаанд Баруун-Урт, Түмэнцогт сум, 1-р 10-н жил, Тэмүүлэл цогцолбор сургууль болон аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцсон бөгөөд шилдэг 4 оролцогч шалгаруулснаас Түмэнцогт сумын “Мяндарт” ХХК, Баруун-Урт сумын иргэн Г.Уранчимэг, Э.Алтанчимэг, Баруун-Урт сумын “Зуун наст” цэцэгчний клуб тус тус шалгарсан. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд уг үзэсгэлэнд оролцогчид сэтгэл их өндөр байсан.

Saturday, May 1, 2010

БОАЖГазар Зочид буудал, жуулчны баазын удирдлага, менежер, ажилтнуудад мэргэжлийн чиглэл олгох сертификатат сургалтыг зохион байгууллаа

Зочид буудал, жуулчны баазын удирдлага, менежер, ажилтнуудад мэргэжлийн чиглэл олгох зорилгоор Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Мерси кор”-ын сүхбаатар аймаг дахь төлөөлөгчийн газар, Монголын зочлох үйлчилгээний холбоо ТББ хамтран “Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдэд  мэргэжлийн чиглэл олгох сертификатат сургалт”- ыг 2010 оны 4-р сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дуусгалаа.   

Сургалтанд:
    Талын агуй жуулчны бааз
    Хүрээ бүрд жуулчны бааз
    Шилийн богд жуулчны бааз
    Тансаг зочид буудал
    Соло зочид буудал
    Их уул зочид буудал
    Ганга зочид буудал
    Оргих зочид буудал
    Баруун-Урт зочид буудал
    Эрдэнэзаан дэн буудал
    Хоймор дэн буудал
    Одкон ХХК
    Хувиараа аж ахуй эрхлэдэг хүмүүс тус тус оролцсон.